
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XII хороонд дөнгөж хөлд орж буй хүүхэд жорлонд унаж хүнд гэмтсэн хэрэг гарчээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XII хороонд дөнгөж хөлд орж буй хүүхэд жорлонд унаж хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус хорооны Булгийн 15 дугаар гудамжинд бага насны хүүхэд хашааныхаа жорлонд унасан байна гэсэн дуудлагыг холбогдох байгууллагад иргэн Д өчигдөр 11.28 цагт өгсөн байна. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Шуурхай бүлэг 105-ын тасгийг гаргахад хоёр настай, эрэгтэй Д унаж гэмтсэн байсныг гаргаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд шилжүүлэн өгчээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Д.Ундрах 24tsag.mn