
Чингэлтэй дүүргийн XIX дүгээр хороо, Тахилтын III гудамжинд байрлах
"Говь хангай" мебелийн үйлдвэрт өчигдөр гал гарсан тухай мэдээлсэн
билээ.

Чингэлтэй дүүргийн XIX дүгээр хороо, Тахилтын III гудамжинд байрлах "Говь хангай" мебелийн үйлдвэрт өчигдөр гал гарсан тухай мэдээлсэн билээ. Уг мебелийн үйлдвэрийн хоёр давхрын сэндвичин хавтан шатаж эхэлсэн ба гал унтраах ангийн албан хаагчид 17.00 цагийн орчимд бүрэн унтраасан аж. Энэхүү галд азаар хүн бэртэж гэмтээгүй бөгөөд харин тус үйлдвэрийн 80 гаруй хувь нь шатжээ. Одоохондоо галын шалтгаан нөхцөл болон хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn