Италийн
зургаан эрдэмтэн, хуучин засгийн газрын нэг ажилтан нарт 2009 онд тус
услын Эл-Акүйла хотод болсон газар хөдлөлтийн хор уршигт буруутган
зургаан жилийн ял оноолоо.
Италийн зургаан эрдэмтэн, хуучин засгийн газрын нэг ажилтан нарт 2009 онд тус услын Эл-Акүйла хотод болсон газар хөдлөлтийн хор уршигт буруутган зургаан жилийн ял оноолоо. Тэднийг шазар хөдлөлтийн хор уршгийг санаатайгаар буруулж олон хүний амь насийг хөнөөхөд хүргэсэн хэмээн буруутгасан юм.
2009 оны дөрөвдүгээр сарын зургааны өдөр Эл-Акүйла хотод болсон 6.3 баллын хүчтэй газар хөдлөлтөөр 309 хүн амиа алдаж, хэдэн мянган хүн гэмтэж, байшин барилга олноор сүйдсэн аж.
Судлаачдыг нэг жилийн өмнөөс энэ хэрэгт буруутгаж эхлэхэд “Газар хөдлөлтийн аюулыг урьдчилан хэлэх боломжгүй байсан” хэмээн мэдэгдсээр байжээ. Харин засгийн газар аймшигт нөхцөл байдлыг урьдаас харах боломжтой байсан хэмээн үзсэн байна.
Д.Идэр






















































