
Манай жүдогийн тамирчдын амжилт тогтвортой болж, олон улсын анхаарлыг
татаж эхэлсэн. Тиймээс гадны жүдочид манай улсыг зорьж ирж бэлтгэл хийх
болсон.

Манай жүдогийн тамирчдын амжилт тогтвортой болж, олон улсын анхаарлыг татаж эхэлсэн. Тиймээс гадны жүдочид манай улсыг зорьж ирж бэлтгэл хийх болсон. Өмнө нь Япон, Солонгос, Орос, Франц гээд олон орны жүдочид манай бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж, халз барилдаан зохион байгуулж байсан. Тэгвэл энэ удаад Францын жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн эмэгтэй тамирчид Монголын жүдочидтой хамтарсан бэлтгэл хийхээр өнөөдөр Улаанбаатарт хөл тавилаа. Дэлхийд данстай Францын жүдочдоос залуучуудын шигшээ багийн 10 тамирчин, гурван багш дасгалжуулагчийн хамт Монголд ирсэн бөгөөд 15 хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийгээд буцах ажээ.
Д.Ундрах 24tsag.mn