
МЗЭ-ийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” наадмын
хоёр удаагийн эзэн зохиолч, яруу найрагч Цоодолын Хулан өнөөдөр
уншигчидтай уулзана.

МЗЭ-ийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” наадмын хоёр удаагийн эзэн зохиолч, яруу найрагч Цоодолын Хулан өнөөдөр уншигчидтай уулзана. Уулзалт Үндэсний номын сангийн “Их уншлага”-ын танхимд 14.00 цагаас болно. Энэ үеэр зохиолч, яруу найрагч Ц.Хулангийн номын ертөнцөөр аялуулан, түүний амьдрал, уран бүтээлийн талаар сонирхолтой яриа өрнүүлэх юм байна. Мөн “Ц.Хулангийн шүлгийг хэн сайн унших вэ” сэдэвт уралдааныг зохион явуулах нь.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)