зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Магнай үндэсний үйлдвэрлэгчдээ албан тушаалаараа сүрдүүлсэн үү?

2012-10-23
0
ЖИРГЭХ

   магнайШӨХТГ-ын даргаар О.Магнай томилогдсноос хойш олон байгууллагад арга хэмжээ авч байгаа билээ. Харин энэ үйлдэл нь олон нийтэд таалагдахын тулд дотоодын үйлдвэрлэгчдээ дарамталж, сүрдүүлсэн хандлагатай болсныг  МҮХАҮТ-аас мэдэгдаж байна.

ШӨХТГ-аас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар

ШӨХТГ-ын шинэ удирдлагын зүгээс ойрын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь хууль хэрэгжүүлэх нэрээр бизнес эрхлэгчдийг дарамталсан, олон нийтэд таалагдах гэсэн, аж ахуйн нэгжүүдийн дотоод үйл ажиллагаанд хутгалдсан илт алдаа дутагдалтай үйл ажиллагаанууд болж байна. Тухайлбал:

1. ШӨХТГ-ын гишүүдийг АТГ-т шалгуулахаар өгсөн нь үндэслэлгүй

Нефт импортлогч компаниуд хэлцэн тогтоох замаар үнээ нэмсэн хэмээн үзэж тэдэнд торгууль ногдуулах тухай ШӨХТГ-ын байцаагчдийн дүгнэлтийг ШӨТХГ-ын хуралдаанаар хэлэлцэж хэлцэн тогтоох замаар үнээ нэмээгүй байна гэсэн хамтын шийдэлд хүрсэн. Өрсөлдөөний тухай хуулийн 17.1-д зааснаар ШӨХТГ нь хамтын удирдлагын зарчмаар ажилладаг, 16.2-д хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана гэж заасан байдаг. ШӨХТГ-ын хуралдаанаар олонхийн саналаар гаргасан энэхүү хууль ёсны шийдвэрийг гаргасан, хийх ёстой ажлаа л хийсэн хүмүүсийг АТГ-т өгөх ямар үндэслэл байсан нь тодорхойгүй. Хэрэв тодорхой шийдвэр гаргаад, түүнийг нь буруу гэж нэг нөхөр үзээд л АТГ-т шалгуулахаар өгөөд байдаг бол монголын бүх яам, агентлагын дарга, гишүүд АТГ-д дуудагдах хэрэг гарах нь.

2. Үндэсний үйлдвэрлэгчдийг хуулийн нэрээр айлган сүрдүүлж байна
ШӨХТГ-ын дарга О.Магнай томилогдсоноосоо хойш богино хугацаанд олон салбарын үйлдвэрлэгчидтэй уулзаж ярилцсан хэдий ч уулзалт нь ихэнхдээ хуулийн болон төрийн нэр барьж үйлдвэрлэгчдийг зөрчил гаргасан бол та нарыг торгоно, шийтгэнэ хэмээн сүрдүүлэх нь байдлаар өрнөж байна. ШӨХТГ-ын дарга нь аж ахуйн нэгжүүдийн торгож шийтгэхээ урьтал болгосноос бус Өрсөлдөөний тухай хуулиар хүлээсэн өөрийнх нь үндсэн үүрэг болох /15.1.3/ өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх талаар огт анхаарахгүй байна. Гэтэл Өрсөлдөөний тухай хууль нь анх батлагдахаасаа эхлээд бизнес эрхлэгчдийн шүүмжлэлд их өртсөн, өрсөлдөөнийг хянах нэрээр бизнес эрхлэгдчдийн үйл ажиллагаанд төр хэт хутгалдан орсон, төрийн дарамтыг нэмэгдүүлсэн хууль болсныг анхнаас нь сануулж байсныг эргэн үзэхэд илүүдэхгүй биз.
Монгол улсын хөгжлийг тодорхойлж ачааны хүндийг нуруундаа үүрч яваа, цаашид ч авч явах үндэсний үйлдвэрлэгчдийг буруу ташаа, алдаа мадагтай болсон хуулиар сүр болгон далайлгаж дарамтлахын оронд харин хуулиа яаж сайжруулах талаар тэдэнтэй ярилцаж санал бодлыг нь авсан бол ажилд нь илүү тустай байх байсан болов уу. Амбаар босгож үзээгүй хүн барилгын зовлонг мэдэхгүй гэдэг шиг авилга, хээл хахууль, төрийн хүнд суртал, шударга бус өрсөлдөөн зэрэг олон саад бэрхшээлийг чадан ядан давж үйлдвэрлэл явуулж, бизнес эрхлэж буй хүмүүсийг торгож шийтгэх, сүрдүүлэхийг урьтал болгох нь ШӨХТГ үндсэн ажил биш нь тодорхой.

3. ШӨХТГ аж ахуй эрхлэгчдийг дарамтлах бус харин хамгаалах үүрэгтэй
Өрсөлдөөний тухай хуулийн 14.1-д “ ШӨХТГ нь ... өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж заасан. Гэтэл ШӨХТГ-ын шинэ удирдлага энэ үүргээ мэдэхгүй, эсвэл огт тоомсорлохгүй байна. Өрсөлдөөний талаарх төрийн цэгцтэй, тодорхой бодлого байхгүй байгаагаас бизнесийнхэн элдэв дарамт шахалтад орж хууль бус үйл ажиллагаа явуулах явдал гардаг.
Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.4-д “ өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах, захиргааны шийтгэлээс хөнгөлөх” гээд маш тодорхой, ойлгомжтойгоор заагаад өгсөн байгаа. Гэтэл ШӨХТГ-ын шинэ удирдлага хувийн өмчит компаниуд руу дайралтаа чиглүүлж төрийн нэрээр өрсөлдөөнийг элдэв хэлбэрээр боомилж байгаа, зөрчиж байгаа, хэрэглэгчдийг хохироож байгаа компани, байгууллагуудыг хараагүй юм шиг өнгөрөөж байна. Түүнээс гадна зөвхөн шийтгэх бус, харин ч захиргааны шийтгэлээс хөнгөлөх эрхээ ч эдлэх ёстойгоо анхаарах хэрэгтэй.

4. ШӨХТГ-ын анхаарал төвлөрүүлэх гол асуудлууд

1.    Юуны өмнө Өрсөлдөөний тухай хуулиа шинэчлэн сайжруулах, ингэхгүйгээр хууль хэрэгжүүлж буй нэрээр аж ахуйн нэгжүүдийг дарамтлах, торгох шийтгэх явдал багасахгүй
2.    Өрсөлдөөнийг хязгаарласан, өрсөлдөөний тухай хуультай зөрчилдсөн маш олон хууль, тогтоол, дүрэм журмууд байна. Эдгээрийг бүхэлд нь судалж хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн сайжруулах нь тус газрын нэг гол үүрэг.
3.    Өрсөлдөөний талаар баримтлах төрийн бодлогоо яаралтай гаргаж хэрэгжүүлэх, бизнесийнхэнд сурталчлан таниулах.
4.    Өрсөлдөөний тухай хууль болоод өрсөлдөөнийг зохицуулах талаар гаргасан хууль, тогтоолуудаа олон нийт, бизнесийнхэнд хүргэх, сурталчлах ажлыг өргөн хүрээнд хийх.
5.    Мэргэжлийн хяналтын бие даасан төрийн байгууллага байхад түүний ажлыг шүүрэн авч хийхээ зогсоох. Тухайн стандарт, технологио даган мөрдөж бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буй эсэхэд анхаардаг, хянадаг, торгож шийтгэдэг газар нь тусдаа байна.
6.    Зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг нь бүрдүүлж өгч чадаагүй байж шударгаар өрсөлд, хууль зөрчлөө, торгоно шийтгэнэ гэсэн улиг болсон арга барилаас салж үнэхээр шинээр ажиллаж шинэчлэл хийе гэж байгаа бол аж ахуй эрхлэгчидтэйгээ зөвлөлдөж, санал бодлыг нь авч хамтран ажиллах хэрэгтэй байна.
МҮХАҮТ


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • (202.9.47.131)
    heterhii monopoli erh edeldeg huviin kompaniudiig ungeh ni zuv.jishee ni talh gehed l heden uildver ni hoorondoo yrij bgaad unee nemdeg.zuv ajil ehluulj baigaa magnaigiin zuv.ene hun ard tumend taalagdaj bn gedeg tednii erh ashgiin tuluu ym hiij bn.shatahuun busad zuil deer yrih ch ym bish.ugluu bosood irehed l 1 ymnii une nemegdsen baidag
    2012 оны 10 сарын 23 | Хариулах
  • (122.201.18.140)
    Битгий арчаагүйтээ магнайн зөв
    2012 оны 10 сарын 23 | Хариулах
  • Prime minister (203.194.115.215)
    Edniih yer suuliin ued sonin sonin zahialgat niitlel tavidag bolchjee. Hen negen uildvertei hudhuud l munguur taviulaa biz. Yer ne mongold dandaa savladag uilveruud l bna shdee. Gol buteegdehuunee uildverldeg tootoi heden uildveruud l bna daa
    2012 оны 10 сарын 23 | Хариулах
  • mongold uildverlegchid (180.149.95.54)
    mongold uildverlegchid alga bna sh dee dandaa gadnii gologdluudiig avchirch hudlaa shoshgo zuuj zarna
    2012 оны 10 сарын 23 | Хариулах
  • (182.160.28.202)
    хор үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчид нэртэй хольж хутгаад холион бантан хийгээд байгаа этгээдүүдийг тэгээд яах ёстой юм.
    2012 оны 10 сарын 23 | Хариулах
  • (108.200.49.127)
    ҮНДЭСНИИ ҮИЛДВЭРЛЭГЧДЭЭ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ НЬ ЗӨВ БОЛОВЧ ТЭД БАС АРД ТҮМНИИ ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ ТЭДЭНД ЧАНАРТАИ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОН ҮИЛЧИЛГЭЭГЭЭР ҮИЛЧЛЭХ ҮҮРЭГТЭИ БОЛОХООС БИШ АРД ТҮМНЭЭ ХУУРЧ ЭСВЭЛ ХУУЛЬ БУСААР ҮНЭЭ НЭМЖ МӨЛЖЛӨГӨ ЯВУУЛЖ БОЛОХГҮИ ЮМ. ҮҮНИИГ Л МАГНАИ ЗОГСООХ ГЭСЭН БОЛОВ УУ! МАГНАИГИИН ЗӨВ ШААРДЛАГЫГ ХҮЛЭЭЖ АВЧ БИЕЛҮҮЛЭХ НЬ ОЛОН ТҮМЭНД Л ХЭРЭГТЭИ.МАГНАИГ ДЭМЖИЖ БАИНА. ЗАЛУУ ХҮНИИ ЗОРИГИИГ МОХООХ БИШ ХАРИН БУРУУ ҮИЛДЭЛ ХИИЖ БАИВАЛ ТҮҮНИИГ НЬ ЗАЛРУУЛААД ТУСЛАХ ХЭРЭГТЭИ ШҮҮ.
    2012 оны 10 сарын 23 | Хариулах
  • Zochin (183.81.169.20)
    МҮХАҮТ bol zarim bulegllin gar hul shuu dee, ta nar muusainuud *** doloogchid bizdee, Magnaig demjij bn, uragshaa!
    2012 оны 10 сарын 23 | Хариулах
  • mm (124.158.71.186)
    magnaig demjij baina. oor yu ch helhevdee
    2012 оны 10 сарын 23 | Хариулах
  • ЫБӨЙӨХ (182.160.6.251)
    БУЙР СУУРЬТАЙ ХҮН ТӨРД ХЭРЭГТЭЙ . ИЙМ СЭНСЭН ДЭВҮҮР ХҮМҮҮСИЙГ БУСДЫН БОЛОН ХУУЛЬ НЭРЭЭР ХОХИРООХООС ӨӨР ЮУ Ч ХИЙХГҮЙ . ЭНЭНИЙ АЖЛЫН ТАЙЛАН ИНГЭЖ ГАРНА. УГ НЬ ХАЖУУД НЬ ДАРЖ БАЙДАГ ХҮН ХЭРЭГТЭЙ.
    2012 оны 10 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    20 цаг 4 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 17 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 59 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 59 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 59 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 59 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК