“South China morning post” агентлагийн мэдээлж буйгаар “Саусгоби Сэндс”
компани ашиглалт хариуцсан гүйцэтгэх захирал Куртис Черчийг үүрэгт
ажлаас нь чөлөөлжээ

“South China morning post” агентлагийн мэдээлж буйгаар “Саусгоби Сэндс” компани ашиглалт хариуцсан гүйцэтгэх захирал Куртис Черчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ийм шийдвэр гаргах болсон нь “Чалко”-той гэрээ байгуулах асуудал нь цуцлагдсантай холбоотой юм байна. Өнгөрсөн сард “Саусоби Сэндс”-ийн гүйцэтгзх захирал Александр Молинекс “Чалко” группт өөрийн эзэмшлийн 60 хувийг худалдах тухай хэлэлцсэн ч бүтэлтэй зүйл болоогүй аж.
Тэр ч бүү хэл, энэ явдлаас болж тус компанийн нэр хүнд унаж, олон улсын хөрөнгийн зах зээл дэх хувьцаа нь үлэмж буурсан юм байна. Тэдний үзсэнээр Монголд, ялангуяа уул уурхайн салбарт нь Хятадын нөлөө өсч байгаа аж. Тиймээс “Чалко” “Саусгоби Сэндс”-ээс 925.2 сая канад долларын үнэ бүхий хувьцааг нь худалдан авахаар зэхэж байсан юм.