Монголд зэсийн “Бронз Фокс” төсөл хэрэгжүүлж буй “Кинкора коппер”
компани Европын Сэргээн босголт, хөгжлийн банкнаас дэмжлэг авахаар
болсон тухай “Steelguru” мэдээлжээ.

Монголд зэсийн “Бронз Фокс” төсөл хэрэгжүүлж буй “Кинкора коппер” компани Европын Сэргээн босголт, хөгжлийн банкнаас дэмжлэг авахаар болсон тухай “Steelguru” мэдээлжээ. Энд бичсэнээр, Монголд хэрэгжүүлж байгаа төсөл нь тус компанийн олон улс дахь нэр хүндийг өргөх, гол хөшүүрэг болж байгаа аж. ЕСБХБ-наас эхний ээлжинд “Кинкора коппер”-ын Цагаан суварга дахь ажилд 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн Европын банкнаас Монголын уул уурхай дахь хамгийн том хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байгаа аж. “Кинкора коппер”-ын үзэж буйгаар хөрөнгө оруулалт хийж, ажил бүрэн эхэлсний дараа өдөрт 40 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэсэн. Үүнээс гадна “Кинкора”-гийн лицензэт талбай 40 км.кв байгаа бөгөөд удирдлагууд нь энэ бүсийг стратегийн зорилтот хөтөлбөртөө оруулжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл (1)