Кино үйлдвэрийн уулзварыг нээнэ

Өнөөдөр Жуковын хөшөөний буцаж эргэдэг уулзвараас Кино үйлдвэрийн буцаж эргэдэг уулзвар хүртэлх хойд талын уулзварыг нээх гэж байна. Тус хэсгийн зам барилгын ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Ялгуусан” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажилласан аж. Одоогоор борооны ус зайлуулах шугам, цахилгаан болон холбооны сэтэлгээг хийгээд байгаа юм байна. 4.5 км урттай уг зам нь Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон, Чулуун овоо, Троллейбусны эцсийн буудал хүрдэг зам билээ.