
Нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах болсноос хойш автобусны компаниудын орлого 14.6 хувиар өссөн байна. Өмнө нь 403 автобус явж байсныг 583 болгосноор зорчигчдын тоо 12.5 хувиар нэмэгдсэн. Мөн энэ үеэр Замын цагдаагийн газраас 56 байцаагч, нийтийн тээврийн газраас 18 албан хаагч ажиллаж, тусгаарлах 626 шон байрлуулсан байна. Харин ажлын гүйцэтгэл 26.6 хувиар өссөн байна. Энэ хүрээнд эд материалын болон хүний эрүүл мэндийн хохирол 38.8 хувь хүртэл буурчээ.
Тээврийн хэрэгсэлийг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оруулсанаар өдөрт 30 орчим мянган машин хөдөлгөөнд оролцохгүй байна. Замын цогц арга хэмжээний үеэр 7310 зөрчил илрүүлж 32 сай 377 мянган төгрөгийг торгууль ноогдуулжээ. Мөн нийслэлийн бүх дүүргийн сургууль хүүхдийн цүнхэнд гэрэл ойлгогчтой болгох ажлыг 100 хувь биелүүлсэн байна. Замын хөдөлгөөнийг бууруулах ажлын хүрээнд томоохон худалдааны төв, захуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Цаашид захуудыг энэ цагийн хувиараар ажиллуулах саналтай байгааг нийслэлийн засаг даргын орлогч Гантөмөр хэллээ.