
Өнгөрсөн долоо хоногт манай улсад ХДХВ/ДОХ-ын халдвар авсан гурван тохиолдол бүртгэгдсэн байна. ХДХВ/ДОХ-ын шинжилгээгээр Монгол улсын 114, 115 дахь тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Халдвар илэрсэн үйлчлүүлэгчийн нэг нь 45-49 настай, эрэгтэй бол нөгөө нь
30-34 насны, эрэгтэй хүмүүс аж. Одоогоор тэднийг эмнэлгийн хяналтанд авч,
тархварын судалгаа хийгдэж байна.
Мөн эмнэлгийн байгууллагад хандаж үйлчлүүлсэн гадаадын нэг иргэнээс ХДХВ-ийн
халдвар илэрсэн байна. Энэ нь гадаадын иргэдээс манай улсад илэрч
оношлогдсон 15 дахь тохиолдол юм.
Сэтгэгдэл (5)