ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалт, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр ШӨХТГ-ын агентлагийн дарга Ц.Уртнасан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бараа бүтээгдэхүүний үнээ үндэслэлгүй нэмсэн гэж торгуулсан ААН-үүд буцаад үнээ дахин нэмсэн асуудлаар "ШӨХТГ иргэдээс ирсэн өргөдөл, гомдолд үндэслэж хяналт шалгалтаа хийдэг. Өнгөрсөн хугацаанд цаг үеийн шинжтэй шалгалтуудыг хийсэн. Гурил үйлдвэрлэгч зарим ААН-үүдэд хяналт шалгалт явуулсан.
Тодруулбал, 2022 онд хийсэн хянал шалгалтаар гурил үйлдвэрлэгч ААН-үүд хоорондоо үгсэн тохиролцож үнээ нэмсэн. Иймээс Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авсан.
Улсын байцаагчийн оногдуулсан торгуулийг ААН хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд хандах эрхтэй. Гурил үйлдвэрлэгч гурван компани өнөөдрийн байдлаар шүүхэд гомдол гаргаагүй байна. Харин тухайн ААН зөрчлийн үр дагаврыг арилгахгүй эсрэгээрээ бараа бүтээгдэхүүний үнээ нэмж байгаа нь бизнесийн эрх зүйн орчинд байж боломжгүй асуудал. Аж ахуйн нэгж торгуулийн мөнгөө эцсийн хэрэглэгчид үүрүүлж байгаа нь хууль бус" гэв.
Д.Батчулуун