Өнөөдөр Parliament.mn сайт дээр тавьсан ирцийн мэдээнээс үзэхэд УИХ-ын 76 гишүүний 60 нь ажилдаа иржээ. Долоон гишүүн томилолтоор ажиллаж байгаа бол УИХ-ын гишүүн С.Батсуурь, Сү.Батболд, Я.Санжмятав нар өвчтэй байна. Харин У.Хүрэлсүх гишүүн чөлөөтэй байгаа бөгөөд түүнийг эмчилгээ хийлгэхээр Солонгос руу явсан гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.


Сэтгэгдэл (1)