Алтны үнэ сүүлийн жилүүдэд огцом өсч буй. Энэ нь дэлхийн эдийн засгийн
хямралтай холбоотой. Энэ оны эхний есөн сарын байдлаар Монголбанк 2330
кг алт худалдан авсан судалгаа гарлаа.

Алтны үнэ сүүлийн жилүүдэд огцом өсч буй. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой. Энэ оны эхний есөн сарын байдлаар Монголбанк 2330 кг алт худалдан авсан судалгаа гарлаа. Он дуустал энэ тоо нэмэгдэх нь тодорхой. Долоо, наймдугаар сард хамгийн их алт худалдан авчээ. Тухайлбал, долдугаар сард л гэхэд 547.5 кг алт авсан байна.
Тус банк өнгөрсөн онд хоёр тонн алт худалдан авч байсан. Лондонгийн металлын бирж дээр өчигдрийн байдлаар нэг унци алт 1737 ам.долларын үнэтэй байлаа. Харин Монголбанкны авах ханш нь нэг трой унци буюу 31.1 гр нь 77408 төгрөг байгаа юм.
Ардчилал
Сэтгэгдэл (1)