Энэ сарын 29-31-ны хооронд Хонгконгод болох Монгол дахь “Хөрөнгө Оруулалт 2012” чуулга уулзалтад нийт 610 төлөөлөгч оролцохоо мэдэгдсэн нь өнгөрсөн жил болсон чуулга уулзалтаас даруй 8 хувиар өссөн үзүүлэлт болжээ. “Хөрөнгө Оруулалт-2012” чуулга уулзалтанд уул уурхай, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг нийт 235 Монголын болон бусад орны байгууллага, компани оролцох юм.
Энэ сарын 29-31-ны хооронд Хонгконгод болох Монгол дахь “Хөрөнгө Оруулалт 2012” чуулга уулзалтад нийт 610 төлөөлөгч оролцохоо мэдэгдсэн нь өнгөрсөн жил болсон чуулга уулзалтаас даруй 8 хувиар өссөн үзүүлэлт болжээ. “Хөрөнгө Оруулалт-2012” чуулга уулзалтанд уул уурхай, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг нийт 235 Монголын болон бусад орны байгууллага, компани оролцох юм. Уг чуулга уулзалтад Монголиан Майнинг Корпорашейний “Ухаа худаг”уурхай, Эрдэнэс Таван Толгойн уурхай танилцуулагдах болно. Монгол Улсаас Монголын Засгийн Газар, Сангийн яам, Монголбанк, Монголын Хөрөнгийн Бирж, Хөгжлийн банк, Монголиан Майнинг Корпорейшн, Монголиан Стар Мейлшерс, Худалдаа Хөгжлийн Банк, ХаанБанк гэх мэт байгууллага, компани, санхүүгийн салбарын төлөөлөгчид оролцох ажээ.
Олон улсын хувьд хөрөнгө оруулалтын Жи Пи Морган банк, Сити банк, RBC Capital Market, PricewaterhouseCoopers, Hogan Lovells, American Appraisal, Moody"s Investors Service, EBRD, SMBC, Rio Tinto, Shearman & Sterling, CRU, Хонг Конгийн Хөрөнгийн Бирж, Токиогийн Хөрөнгийн Биржийн клирингийн төв зэрэг байгууллага, компаниудын төлөөлөгчид оролцоно. Чуулга уулзалтын арга хэмжээг ивээн тэтгэгчээр 11 олон улсын санхүүгийн байгууллага, компани ажиллаж байгаа бөгөөд Hogan Lovells, Mongolian Mining Corporation, Prophecy Coal, Shearman & Sterling, IPREO, PricewaterhouseCoopers, Adamas Mining, American Appraisal, J.P.Morgan, ХаанБанк болон Moody’s Investors Service багтаж байгаа ажээ.
Харин мэдээллийн түншээр 17 олон улсад нэртэй хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж байна. Үүнд ABN Newswire, BarclayHedge, bne, FinanceAsia, Hedge Connection, Oxford Business Group, The Asset, The Mongolian Mining Journal, KIC group, Wealthadviser, Asia Miner, Asia Monitor, The Banker, FactSet, Mining & Money, Mergermarket and Quam IR зэрэг багтсан.


















































