Олон Улсын жудо бөхийн (IJF) холбооноос зохион байгуулдаг багийн ДАШТ энэ жил Бразил улсын Салвадор де Бахиа хотод энэ сарын 27-28-нд болох юм. Тус тэмцээнд дэлхийн шилдэг найман баг өрсөлддөг бөгөөд манай улсын эрэгтэй, эмэгтэй цагаан өмсгөлтнүүдийг Олон Улсын жүдо бөхийн холбоо нэр заан оролцуулахаар болсон юм. Багийн ДАШТ-д оролцох Монголын жүдочид өнгөрсөн шөнө Бразилийг зорилоо.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д Г.Түвшинжаргал, -90 кг-д Б.Жанчивдорж, +90 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Бат-Эрдэнэ, 57 кг-д Д.Сумьяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, -70 кг-д Ц.Наранжаргал, +70 кг-д П.Лхамдэгд нар ерөнхий дасгалжуулагч О.Балжинням, “Женко” клубийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор оролцохоор болсон юм. Баг тамирчдыг Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат ахлахаар болжээ.
Сэтгэгдэл (1)