зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Автозамын түгжрэл 20 хувиар буурчээ

2012-10-23
0
ЖИРГЭХ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаан даваа гаригт боллоо.  Хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урдчилан сэргийлэх цогц арга хэмжээний нэгдсэн тайланг тус ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцууллаа. 
түгжрэл   Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаан даваа гаригт боллоо.  Хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урдчилан сэргийлэх цогц арга хэмжээний нэгдсэн тайланг тус ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцууллаа.  Энэхүү арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн хэрэгслийг тодорхой заагдсан хэсгүүдэд нэгдүгээр эгнээгээр явуулах, автомашиныг улсын дугаарын сүүлчийн цифрээр ялган хөдөлгөөнд оролцуулах, томоохон худалдааны төв болон зарим их дээд сургуулийн цагийн хуваарийг өөрчлөх, сургуулийн автобустай болох  гэх мэт томоохон ажлуудыг санаачлан хийжээ.

Эдгээр ажлын үр днд, Нийтийн тээврийн хэрэгслийг автозамын нэгдүгээр эгнээгээр явуулсантай холбогдуулан Зүүн 4 замаас Саппорогийн тойрог хооронд хөдөлгөөнд зарцуулах хугацаа 10-15 минутаар буурч, хурд 4 км/цаг –аар нэмэгдсэн байна. Мөн нийтийн тээврээр зорчигчдын тоо 12,5 хувиар нэмэгдэж, өдөр тутам дунджаар нийт иргэдийн 75 гаруй хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлсэн гэж ажлын хэсэг дүгнэжээ.  Ерөнхий боловсролын 28 сургуулийн 2722 сурагчийг хүүхдийн автобусаар тээвэрлэснээр мөн тооны хувийн автомашнаар зорчих зорчилтыг буруулсан байна. Нийслэлийн нутгийн захиргааны 65 байгууллагын 1605 төрийн албан хаагчийн хувийн автомашины хэрэглээг зохицуулсан байна.    Энэ үеэр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал ажлын өдрүүдэд 20 хувиар буурсан гэж ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын барилга хот байгуулалт дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр онцолоо.  Харин цаашид Энхтайвны өргөн чөлөөний дагуу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр явах зурвас хэсгийг 5 шараас Офицеруудын ордон хооронд болгож нэмэгдүүлэх, Улсын дугаарын хязгаарлалтын арга хэмжээг үргэлжлүүлэх, Төрийн албан байгууллагууд гаднах автозогоолын 80 хувийг иргэд, үйлчлүүлэгчдийн автомашин зогсох нөхцөлийг бүрдүүлэх ажлыг үргэлжлүүлэх, Худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн шинэчилсэн цагийн хуваарийг мөрдүүлэх, зарим их, дээд сургуулийн эхлэх цагийн хуваарийг өөрчлөх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн орчимд хурд сааруулагч байрлуулах ажлыг үргэлжлүүлэх, Хууль зүйн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012-2016 онд хамтран ажиллах санамж бичигт замын хөдөлгөөнд хяналт тавих 120 цагдааг нэмж ажиллуулах талаар тусгах нь зүйтэй байна гэсэн саналтай байгаагаа хэллээ. Мөн хотын замын хөдөлгөөний ачааллыг багасгах автомашинаас гарах агаарын болон дуу чимээний бохирдолыг бууруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй байгааг  ч онцолсон. Ингэхдээ Амарсанаагийн гудамж, 11-р сургууль, Бөмбөгөрийн /хойноос урагш/    уулзварын зүүн эргэлтийг хязгаарлах, Хотын төвийн хэсгийн ачаалал ихтэй автобусны зогсоолуудын кармааг уртасгах, Нарантуул олон улсын худалдааны төвийн орчмын хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах зэрэг ажлыг хийх нь үр дүнтэй  гэж танилцууллаа.

Танилцуулгын дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, автомашины механик өсөлтийг бид бас тооцох хэрэгтэй. Жил ирэх тусам шинээр улсын дугаар авч хөдөлгөөнд оролцох авто машины тоо нэмэгдсээр байна. Тиймээс автомашины импорт дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Үйлдвэрлэсэн хугацаа нь 10 жилээс хэтэрсэн, буруу талдаа рультэй машиныг оруулахгүй байх тухай асуудлыг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй гэв.  Нийслэлийн Засаг дарга, авто машины дугаарыг шинээр олгохдоо жолоочийн хаягийг тодорхой болгоё. Бид зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцож чадахгүй явдал их байгаа. Тиймээс хаягжуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл илүү үр дүнтэй байхыг  судлах нь зөв гэлээ. Мөн машиныхаа жинхэнэ дугаарыг нь авч сольдог байдлыг арилгахын тулд автомашины улсын дугаарыг нь лацдах хэрэгтэй гэв. Удирдлагын зөвлөл,  улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачлааллаас урдчилан сэргийлэх цогц арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх тухай асуудлыг энэ сарын 25-нд НИТХ-ын ээлжит чуулганаар дахин хэлэлцүүлье. Гэхдээ нийтийн тээврийн үйлчилгээг илүү сайжруулах, парк шинэчлэлтийг нэмэгдүүлэх, хотын гурван эгнээтэй зам бүрийн нэгдүгээр эгнээг чөлөөлөн зөвхөн нийтийн тээврийн зорчих хэсэг болгох, хоёр эгнээтэй замд нэгдүгээр эгнээнд нийтийн тээвэр илүү давуу эрхтэй гэсэн тэмдэглэгээг хийх зэрэг  арга хэмжээг  нэмж хэлэлцүүлье гэдэг дээр санал нэгдлээ.  

Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж  шалгаруулах журмыг өөрчилнө

Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 161 дүгээр тогтоолыг үндэслэн, хотын бүтээн байгуулалт, эдийн засаг нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, хэрэглэгчдэд зөв сонголт хийх боломж олгох байдлыг хөхиүлэн дэмжих, аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад дотоодын зах зээлд өөрсдийгөө сурталчлан таниулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж”–ийг шалгаруулах ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2012 оны А/118  дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хийж гүйцэтгэсэн байна. Энэ тухай тухай мэдээллийг Ерөнхий менежер Ч.Бат танилцууллаа. Тус ажлын хэсэг шалгаруулалтанд оролцохоор хүсэлт ирүүлсэн 16 аж ахуйн нэгжийн бичиг баримттай танилцах, газар дээр нь очиж үнэлгээ хийх ажлыг энэ сарын 10-18 хооронд хийсэн байна. Үнэлгээг өгөхдөө журамд заасан шалгуур үзүүлэлтүүдээс  үйл ажиллагааны цар хүрээ , ажил үйлчилгээ нь нийтийн хүртээл болсон байдал,  хотын эдийн засаг нийгмийн хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, хүн нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг илүүтэй анхааран харгалзан үзжээ.

            Шалгаруулалтад оролцсон нийт аж ахуйн нэгжүүдэд Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн онооны дунджаар  хамгийн өндөр оноо авсан “Монгол глобал” ХХК, “Талх чихэр” ХХК, “Наран их дэлгүүр” ХХК,”М-Си-Эс Кока Кола” ХХК-ийг нийслэлийн 2012 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгаруулахаар  саналыг дэвшүүлж байгааг тэрээр мэдээллээ. Шилдэг аж ахуйн нэгжийн шалгаруулах журамд 5 хүртлэх аж ахуйн нэгжийг шалгаруулан, өргөмжлөл гардуулна гэж заасан байдаг. Тиймээс энэ жил бид дээрхи дөрвөн аж ахуйн нэгжийг нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэр болон нийгмийн хариуцлагын ажлыг нь үнэлэн шалгаруулсан гэж Ерөнхий менежер Ч.Бат мэдээллээ.   Танилцуулгыг сонсоод Нийслэлийн Засаг дарга, шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах журмыг шинэчлэн тогтоож, НИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах нь зөв юм. Цаашид эдгээр аж ахуйн нэгжүүдийг шалгаруулахдаа салбар тус бүрээр нь ялган шалгаруулж, бүх аж ахуйн нэгжүүдэд адил тэгш боломж олгох нь чухал. Тиймээс хамгийн сайн сургууль, хамгийн сайн дэлгүүр, хамгийн сайн үйлчилгээний газар гэх мэтээр шалгаруулж байвал,  илүү үр дүнтэй, хүндэтгэлтэй шагнал болж чадах юм гэв. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах арга хэмжээний журмыг шинэчлэн өөрчлөх тухай асуудлыг боловсруулан НИТХ-аар хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    20 цаг 3 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 15 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 58 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 58 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 58 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 58 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК