зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн 373 жилийн ойн баярын хөтөлбөр гарлаа

2012-10-23
0
ЖИРГЭХ
          Нийслэлийн 373 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Энэхүү ойг нийслэлийн шинэ удирдлагууд иргэдийн баяр болгон тэмдэглэх бодлого баримталж байгаа бөгөөд иргэдийн оролцоог хангасан, шууд ардчиллын элементийг шингээсэн олон арга хэмжээг ойн үеэр зохион байгуулахаар төлөвлөж байна.
нийслэлийн

                Нийслэлийн 373 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Энэхүү ойг нийслэлийн шинэ удирдлагууд иргэдийн баяр болгон тэмдэглэх бодлого баримталж байгаа бөгөөд иргэдийн оролцоог хангасан, шууд ардчиллын элементийг шингээсэн олон арга хэмжээг ойн үеэр зохион байгуулахаар төлөвлөж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүүгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан баярын хөтөлбөрөө батлан, ажлаа эхлүүлээд байна.  Нийслэлийн 373 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн ИТХ-аас “Шинэ санааг бүртгэх өдөр”-ийг тав хоногийн хугацаатай зарлахаар шийдсэн бол,  нийслэл хотоо хөгжүүлэх шинэ санаа болон, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл лавлагаа авах цогц үйлчилгээ бүхий “Улаанбаатар сонсож байна” лавлагаа мэдээллийн төвийг нээн ажиллуулж эхэллээ. Мөн хэдхэн хоногийн өмнө Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан Хотын иргэдийг хөгжилд хөтлөх “Нарны гүүр” нээлтээ хийлээ. Нийслэлийн ойн өдрүүдээр олон нийтийг хамарсан олон үйл ажиллагаа зохион байгуулагдах бөгөөд, энэ тухай мэдээллийг Нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.

Ойн өдөр Нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслолын ажиллагаа нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд, нийслэлийн өдрөөр нийслэл ажлаа дүгнэн,  тэргүүний өрх гэр, нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын тэргүүний ажилтнууд, иргэдээ шалгаруулан шагнахаар төлөвлөж байна.  Ойг тэмдэглэх ажлын хэсэг олон нийтийг хамарсан хэд хэдэн томоохон ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд заримаас нь дурдвал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатарын тэмцээн, интернет хэрэглэгчдийн дунд “Бид хотынхоо төлөө юу хийж чадах вэ?” шилдэг жиргээний уралдааныг энэ сарын 25-наас эхлэн зарлаж байна. Мөн Нийслэл хотын хөгжилд нийслэлийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хотоо  хайрлах  хамгаалах, хотоороо  бахархах,  хотын  соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор  “Инээмсэглэлтэй Улаанбаатар” нийгмийн рекламны уралдааныг нийт студи продакшин, уран бүтээлчдийн дунд нээлттэйгээр зарлаж, “I love ulaanbaatar” ухаалаг утасны богино хэмжээний  кино фестивалийг анх удаа зохион байгуулахаар боллоо. Нийслэлийн ойн өдрөөр Соёлын төв өргөөнөө 1300 хүүхдийн бүрэлдэхүүнтэй найрал дуу эгшиглэж, нийслэлийн тугийг хүндэтгэн мандуулах арга хэмжээ болох юм. Ингээд Нийслэлийн 373 жилийн ойн баярын хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулая.

№

Хийх ажлын нэр

Хугацаа, цаг

Хаана болох

Нэг. Ёслол хүндэтгэлийн ажил

1

Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслолын ажиллагаа

10 дугаар сарын 29

10:45

Нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд

2

Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа

10 дугаар сарын 29

11:30

Д.Сүхбаатарын талбайд

3

“Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ажиллагаа

10 дугаар сарын 26

14:00

“Хангарьд” ордны 14 давхарт

4

Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, “Инээмсэглэлтэй Улаанбаатар” нийгмийн рекламны телевизийн бүтээлийн шагнал гардуулах ажиллагаа

10 дугаар сарын 28

14:30

Нийслэлийн Соёлын төв өргөөнд

5

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа

10 дугаар сарын 29

15:00

НЗДТГ-ын “А” зааланд

Хоёр. Бүтээн байгуулалт, нээлт

1

Нарны гүүрийн нээлт

10 дугаар сарын 17

11:30

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байрны баруун талд байрлах Нарны гүүрэн дээр

2

“Улаанбаатар сонсож байна” сall center-ийн нээлт

10 дугаар сарын 22

11:00

 

Мобикомын төв байранд

Гурав. Олон нийтэд зориулсан ажлууд

1

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатарын тэмцээн зохион байгуулах

10 дугаар сарын 26

12:00

Нийслэлийн БЗД-ийн 84 дүгээр сургууль дээр

2

“Бид хотынхоо төлөө юу хийж чадах вэ?” шилдэг жиргээний уралдаан зохион байгуулах

10 дугаар сарын 25-наас 27

 

3

“Инээмсэглэлтэй Улаанбаатар” нийгмийн рекламны уралдаан зохион байгуулах

10 дугаар сарын 10-наас 25

 

4

“I love ulaanbaatar” ухаалаг утасны анхдугаар богино хэмжээний                                              кино фестифалийг зохион байгуулах

10 дугаар сарын 10-наас 25

 

5

Шинэ санааг бүртгэх өдөр

 

10 дугаар сарын 24-нөөс 26

Иргэний танхим дээр

6

Нийслэлийн ойд зориулсан “Нийслэл өргөө” цомын төлөөх дартсын тэмцээн зохион байгуулах

10 дугаар сарын 27

10:00

 

Мишээл экспо дотор байрлах Гоби эксплорэйшн компаний спорт заал

7

Их дээд сургуулийн 1-р курсын оюутнуудыг Нийслэлийн бүтээн байгуулалт, дурсгалт газруудтай танилцах аялал зохион байгуулах

10 дугаар сарын 25-наас 26

10:00

 

8

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит буудлагын нээлттэй тэмцээн зохион байгуулах

10 дугаар сарын 23-наас 28

10:00

Техникийн спортын төвийн буудлагын клубд

9

Нийслэлийн 373 жилийн ойд зориулсан “Спортлог Улаанбаатар” арга хэмжээ зохион байгуулах

10 дугаар сарын 28

11:00

Д.Сүхбаатарын талбайд

10

“Эх орны эх орон” мэргэжлийн урлагийн байгууллагуудын шинэ уран бүтээлийн дээжис тоглолт

10 дугаар сарын 28

15:00

Нийслэлийн Соёлын төв өргөөнд

11

“Нийслэл хотын түүх” архивын баримтаар үзэсгэлэн гаргах, Улаанбаатар хотын түүхийн явуулын үзэсгэлэнгээр иргэдэд үйлчлэх ажлыг зохион байгуулах

10 дугаар сарын 25-наас 30

10:30

Улаанбаатар хотын төв номын санд

Улаанбаатар хотын музейд

12

ЕБС-ийн сурагчдад “Хотын соёл” сэдвээр хичээл заах

10 дугаар сарын 29

8:00

Нийслэлийн ЕБС-иудад

13

Нийслэлийн ойд зориулсан “Хүүхдийн найрал дуу”-ны наадам

10 дугаар сарын 29

12:00

Нийслэлийн Соёлын төв өргөөнд

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    20 цаг 0 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 13 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 55 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 55 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 55 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 55 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК