Америкийн гэрэл зурагчин Эдуард Стайхены амьд ахуйдаа авсан
“Цөөрөм-сарны гэрэл” хэмээх гэрэл зураг одоо ч дэлхийн хамгийн үнэтэй
гэрэл зурагт тооцогдсоор байна.

Америкийн гэрэл зурагчин Эдуард Стайхены амьд ахуйдаа авсан
“Цөөрөм-сарны гэрэл” хэмээх гэрэл зураг одоо ч дэлхийн хамгийн үнэтэй
гэрэл зурагт тооцогдсоор байна. Учир нь 2006 оны хоёрдугаар сарын 14-нд
Нью-Йорк хотноо Сотебигийн дуудлага худалдаагаар хоёр сая 900 мянган
ам.долларт хүрч зарагдсан уг гэрэл зургийг гүйцэх зураг одоогоор
гараагүй байна. Э.Стайхен олон гайхалтай гэрэл зураг авсны ихэнх нь
өндөр үнэд хүрчээ. Харин дэлхийн хамгийн үнэтэй гэрэл зургаа 1904 онд
АНУ-ын Нью-Йорк мужийн зүүн өмнө зүгт орших арал Лонг Айлендад авчээ. Эл
зураг ердөө гурван хувь байдаг бөгөөд хоёр нь Нью-Йоркийн “Metropolitan
Museum of Art”, “Museum of Modern Art” музейд хадгалагддаг байна. Харин
дэлхийн хамгийн үнэтэй удаах зураг нь 2005 онд нэг сая 248 мянган
ам.долларын худалдагдсан Ричард Принсийн “Гарчиггүй” хэмээх ковбойн
зураг юм. Энэ зургийг “Цөөрөм-сарны гэрэл”-ээс харьцангуй хожуу буюу
1989 онд даржээ. Дэлхийн хамгийн үнэтэй арван гэрэл зургийг танилцуулъя.

Дашрамд дурдахад, 1975 онд төрсөн, Польшийн гэрэл зурагчин Масиеж
Дусзинскийг энэ цагийн хамгийн шилдэг гэрэл зурагчнаар өргөмжилжээ.
Тэрбээр “Эзэнгүй завь” хэмээх зургаараа уг шагналыг хүртсэн байна.