Баянгол дүүргийн 1-р хороонд хийн буугаар хүн айлган сүрдүүлсэн хэрэг гарчээ. Тус хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк”-ны гадна талд 23 настай М -ыг дүү Д, найз Б-ийн хамт гэр лүүгээ явж байхад нь 26 настай эрэгтэй Ц согтуугаар өдөөн хоргоож, марк тодорхойгүй хийн буу гаргаж айлган сүрдүүлж, цохиж танхайрсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Н.Батаа

Н.Батаа
Сэтгэгдэл (1)