Өчигдөр
Финлянд улсын Ерөнхий сайд Юрки Катайнений амь насанд халдах оролдлого
гарсан талаар ВВС мэдээлжээ. Турку хотод сонгуулийн өмнөх кампанит
ажлаар сонгогчидтой уулзахаар очсон Ерөнхий сайд руу хутга барьсан
эрэгтэй дайрах үед хамгаалалтын ажилтан барьж авсан байна.
Өчигдөр Финлянд улсын Ерөнхий сайд Юрки Катайнений амь насанд халдах оролдлого гарсан талаар ВВС мэдээлжээ. Турку хотод сонгуулийн өмнөх кампанит ажлаар сонгогчидтой уулзахаар очсон Ерөнхий сайд руу хутга барьсан эрэгтэй дайрах үед хамгаалалтын ажилтан барьж авсан байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч “Ирэх ням гарагт болох орон нутгийн сонгуулийн өмнө Юрки Катайнен сонгогчидтой ярилцахаар хотуудаар зочилж байгаад заналхийлэлд өртлөө. Ерөнхий сайд шархдаагүй тул сонгуулийн кампанит ажил төлөвлөсний дагуу дуусна” хэмээн мэдэгджээ.
“41 настай Юрки Катайнен дээр нэгэн сэгсгэр эр ирж гар бариад, өөрийгөө хүнд нөхцөлд байгаа, тусламж хэрэгтэй хэмээн хэлсэн. Тэгээд өвдөглөж суугаад хутгаа гаргаж ирээд ямар нэгэн аллагын тухай хэлэх шиг болсон” гэж хэргийн гэрчээр татагдсан сонины зурагчин Роберт Сегер ярьжээ.
Д.Идэр


















































