
Солонгосын реппер PSY-ийн “Gangnam Style” дуу дэлхий нийтийг байлдан дагуулж хэд хэдэн чартыг тэргүүлээд байгаа билээ. PSY-ийн энэ дуу амжилт олсноор гурван ч компанийн хувьцааг Сөүлийн хөрөнгийн бирж дээр өсгөсөн байна. PSY-ийн эцгийн захирлуудын зөвлөлд нь ажилладаг “Samsung” компанид хөгжмийн зохиомж болон хагас дамжуулагч нийлүүлдэг “DI” компанийн хувьцаа 9-р сараас эхлэн огцом өсч эхэлсэн байна. Мөн реппер PSY-ийн тоглолтыг ивээн тэтгэсэн “Hite Jinro.Co” болон “YG Entertainment Inc.” компаниудын хувьцаа ч тодорхой хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Солонгосын реппер PSY-ийн “Gangnam Style” дуу дэлхий нийтийг байлдан дагуулж хэд хэдэн чартыг тэргүүлээд байгаа билээ. PSY-ийн энэ дуу амжилт олсноор гурван ч компанийн хувьцааг Сөүлийн хөрөнгийн бирж дээр өсгөсөн байна. PSY-ийн эцгийн захирлуудын зөвлөлд нь ажилладаг “Samsung” компанид хөгжмийн зохиомж болон хагас дамжуулагч нийлүүлдэг “DI” компанийн хувьцаа 9-р сараас эхлэн огцом өсч эхэлсэн байна. Мөн реппер PSY-ийн тоглолтыг ивээн тэтгэсэн “Hite Jinro.Co” болон “YG Entertainment Inc.” компаниудын хувьцаа ч тодорхой хувиар өссөн үзүүлэлттэй байна. PSY тоглолтынхоо үеэр “Hite Jinro.Co” компанийн бүтээгдэхүүнийг ууснаар борлуулалт нь ч эрс нэмэгдсэн аж. Мөн PSY-ийг өөрийн зар сурталчилгаандаа тоглуулахыг хүсэн компаниуд өдөр шөнөгүй түүний продакшин руу утасдаж амар заяа үзүүлэхээ больжээ. Ганцхан дуу дуулаад ийм өндөр амжилт олсон дуучин Азид PSY-аас өөр байхгүй гэж барууны хөгжим судлаачид дүгнэжээ. Ялангуяа тэрээр дуугаа төрлөх Солонгос хэлээрээ дуулсан гэдгийг бодолцох хэрэгтэй гэсэн байна.