Ёсихико
Нодагаар удирдуулсан Японы Засгийн газрын нэр хүнд урьд өмнө нь
байгаагүй хэмжээгээр унасан гэж дүгнэсэн талаар “Ройтерс” мэдээллээ.
Японы “Асахи” сонины санал асуулгаар ийм дүн гарч, тус сонины даваа
гаригийн дугаарт нийтлэгджээ.
Ёсихико Нодагаар удирдуулсан Японы Засгийн газрын нэр хүнд урьд өмнө нь байгаагүй хэмжээгээр унасан гэж дүгнэсэн талаар “Ройтерс” мэдээллээ. Японы “Асахи” сонины санал асуулгаар ийм дүн гарч, тус сонины даваа гаригийн дугаарт нийтлэгджээ. Санал асуулгыг өнгөрсөн амралтын өдрүүдээр компьютер, утсаар 2787 хүнээс авсны 1620 нь хүчинтэй хариулт өгчээ. 1620 хүний 59 хувь нь одоогийн засгийн газрын нэр хүндийг 18 хувьтай тэнцэхүйц хэмээн үзжээ.
Засгийн газрын сайд нараа сольсон учраас Ёсихико Нодагийн нэр хүнд ихээр унасан юм. Одоо Японы парламентын доод танхмын гишүүдийг сонгох сонгууль удахгүй болох хэдий ч Засгийн газраас товыг зарлаагүй байгаад иргэд гайхаж байгаа юм.
Энэхүү дүнг өмнөх Засгийн газрын нэр хүндийн судалгаатай мөн харьцуулсан байна.
Д.Идэр



















































