

ОХУ-ын Дэд ерөнхий сайд Игорь Шувалов “Ирэх онд Роснефть компанийн хувьцааны зарим хэсгийг, 2014 онд үлдсэн хэсгийг худалдахаар Засгийн газраас төлөвлөсөн” хэмээн мэдэгдсэн байна.
Роснефть компанийн хувьцааны 75.16 хувь нь улсын өмчит “Роснефтегаз” хувьцаат нийгэмлэгийнх бөгөөд 9.53 хувь нь Роснефть компанийн мэдлийн хувьцаа гэнэ. Роснефть компани нь Их Британийн ВР, ОХУ-ын Альфа группын хамтарсан ТНК-ВР компанийн хувьцааны 50 хувийг авах яриа хэлэлцээ хийж байгаа юм.
Роснефть компанийн хувьчлалыг чанартай хийхийн тулд компанийн ажилтнууд Ерөнхийлөгчийн Засаг захиргаатай хамтран менежментээ боловсруулах тухай И.Шувалов хэлсэн байна.
Д.Идэр