Үүний дараа иргэд санал, бодлоо хэлж, эмнэлэгт эм их тасардаг, эмийг гаднаас авчруулдаг, өрхийн эмнэлгийн санхүүг нэмэгдүүлэх зэрэг асуултуудад сайд болон холбогдох мэргэжилтнүүдээс хариулт авлаа.
Өрхийн эмнэлгийн төсөв 2012 оныхоос нэмэгдэж байгаа. Харин даатгалаар 410 төрлийн эмийг хөнгөлөлттэй, үнэ төлбөргүй олгож байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлэв.

Улирлын чанартай томуу, томуу төст өвчин туссан хүүхдүүд эмнэлэгт хэвтэхээс өмнө гэрээр эмчилж эдгээх нь зөв гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн. Учир нь хүүхэд эмнэлэгт ирснээр бусдаасаа вирүсийн халдвар авах нь хурдан байдаг байна.
Манай эмнэлгүүдэд хангамж дутмаг, хэвтэх шаардлагагүй хүмүүс ихээр хэвтдэг, хэвтэх ёстой хүмүүс хэвтэж эмчлүүлдэггүй, аймаг орон нутагт боловсон хүчний бодлогыг сайжруулах шаардлагатай байгааг сайд хэллээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг “Нээлттэй хаалга”-ны өдөр зарлах үеэрээ иргэдээс эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой санал авсан байна. Энэ үеэр хэвтэж эмчлүүлэхэд дараалал их, хувийн болон улсын эмнэлэгт давхар ажилладаг эмч нарын асуудал, эмч, ажилчдын харилцааны соёл, эм гаднаас авчруулдаг зэрэг асуудлуудыг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай гэх мэт саналыг ирүүлжээ. Дээрх асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авахаа сайд илэрхийлэв.
Сэтгэгдэл (2)