Нийслэлийн иргэний танхимд
09:00-14:00 цагт Экологийн цагдаагийн албанаас "Хүн бүр байгаль хамгаалагч" зөвлөгөөн зохион байгуулж байна.
Монголбанкны байранд
09:00 цагт "Эдийн засгийн гадаад, дотоод орчин" сэдвийн хүрээнд Монголбанкнаас сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулж байна.
Төрийн ордонд
09:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
11:00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
14:00 цагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсоно.
12:00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүдийн хамтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Зам тээврийн хөгжлийн төвд
10:00 цагт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллана.
Нийслэлийн “Хангарди” ордонд
12:00 цагт Нийслэлд байгаа 1,300 орчим СӨХ-г зохион байгуулалтад оруулж, илүү хариуцлагатай болгох хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн талаар мөн худалдан авах ажиллагааны хүрээнд хог цэвэрлэгээний 28 машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-ийг хуулийн байгууллагаар шалгуулах талаар мэдээлнэ.
Удирдлагын академид
14:00 цагт "Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт" үндэсний форум болно.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд
Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд ажиллаж, иргэдээс авлигын эсрэг мэдээлэл хүлээн авч байгаа. Иргэдээс ирүүлсэн санал, гомдлын 15-20 хувийг газрын маргаантай холбоотой асуудал эзэлжээ. Үүнтэй холбоотойгоор Шүгэл ажиллагааны ажлын хэсгийнхэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхантай уулзаж байна.