Он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлж, нийт 1795 зээлдэгчид 184.6 тэрбум төгрөгийн зээл олгосон талаар Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдааны үеэр холбогдох албаныхан мэдээллээ.
Ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх болон гэр хорооллыг дахин төлөвлөж, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй, ногоон орон сууцны хорооллууд барьж байгуулах, эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд БХБЯ Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг Олон Улсын байгууллагуудаас санхүүжилт татаж, хамтран ажиллах хэлэлцээрийг хийж байгаа гэв.