ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймгийн ШШГГ-ын Цагдан хорих байранд хяналт шинжилгээ явуулжээ. Хяналт шинжилгээний хүрээнд цагдан хорих байрны ахуй нөхцөлтэй танилцаж, цагдан хоригдож байгаа иргэдээс асуумж авч, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагууд зохион байгуулж, тэдгээрээс гаргасан зарим санал, хүсэлтийг хорих ангийн удирдлагаар даруй шийдвэрлүүлж ажилласан байна. Мөн тус аймгийн ШШГГ-ын харьяа албадан эмчилгээний "Ухаарлын өргөө" төвийн үйл ажиллагаатай танилцсан аж. Энэ нь зүүн бүсийн анхны албадан эмчилгээний төв юм.