
Өнөөдөр Украйны парламентын сонгууль болж байна. Энэ сонгуулийг тус улсын ерөнхийлөгч Виктор Янукович болон түүний тэргүүлдэг Party of Regions намын ажилд иргэд ямар үнэлгээ өгч байгааг харах чухал сонгууль гэж үзэж байна. Ерөнхий сайд асан Юпия Тимошинког барьж, шоронд хорисноос хойш тус намыг эсэргүүцэх хөдөлгөөн байнга өрнөсөөр ирсэн юм.
5000 орчим нэр дэвшигчээс Украйны сонгогчид 450 хүнийг парламентын гишүүнээр сонгоно. Сонгуулийн дүнг маргааш буюу даваа гарагийн өглөө албан ёсоор зарлах юм байна.
В.Януковичийн эрх баригч намын хүчтэй өрсөлдөгч нь Ю.Тимошинког дэмжигч Эх орон нэгдсэн нам болон боксын аварга Витали Кличкогийн удирддаг Удар нам аж.
Т.Гэрэл