
Өнөөдөр Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монголын уурхайчдын өдөрт зориулсан Монголын шилдэг тамирчин шалгаруулах шатрын тэмцээн боллоо. МЗХ-ны байранд болсон энэ тэмцээнд шилдэг 100 тамирчин, найман их мастер өрсөлдсөн юм. Энэ тэмцээнд эрэгтэйчүүдээс их мастер Ц.Батчулуун нэгт Б.Гүндаваа хоёрт, У.Насанжаргал гуравдугаар байрт орлоо. Харин эмэгтэй шатарчдаас их мастер Б.Мөнгөнтуул түрүүлж, спортын мастер Г.Баярмаа удаах байрт шалгарав.