

76 настай хэвлэлийн магнатад оногдуулах ял хоёр дахь шатны шүүхээр түүнд тодорхой болно хэмээн BBC мэдээлжээ. Үүнээс гадна Сильвио Берлусконид 13 сая ам.долларын торгууль оногдуулсан байна. Түүний хэрэгт холбогдуулж 11 хүнийг шалгаж байгаа аж.
Ял сонссоны маргааш Сильвио Берлускони өөрийгөө улс төрд байх ёстой хүн гэдгийг мэдэрсэн хэмээгээд шүүх системийг шинэчлэх цаг ирснийг мэдэгдсэн байна. Тэрээр “Надад тохиолдсон зүйлийг бусад иргэдэд тохиолдуулахгүйн тулд шүүх системийг шинэчлэх цаг болж” гэж хэлсэн байна. Сильвио Берлусконигийн эзэмшдэг “Mediaset” сувгаар түүнд оногдуулсан ялын тухай мэдээлэхдээ “Ор үндэслэлгүй, улс төрийн агуулгатай шийдвэр байсан” хэмээн мэдээлжээ.
1997 онд түүнийг санхүүгийн луйврын гэмт хэргээр буруутгаж ял оногдуулахаар төлөвлөж байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн насанд хүрээгүй биеэ үнэлэгчтэй бэлгийн харьцаанд орж, эрх мэдлээ ашиглан эмэгтэйг хулгайн хэргээр баривчлуулсан, телевизийн эрх худалдаж авахдаа татвараас зугтсан, Британийн хуулчид хахууль өгсөн гээд холбогдож байсан гэмт хэрэг цөөнгүй аж.
Сильвио Берлускони өнгөрсөн 11 сард засгийн газрын өрийн асуудлаас үүдсэн эдийн засгийн бэрхшээлийн үед улс орондоо дорвитой бодлого хэрэгжүүлээгүй хэмээн шүүмжлэлд өртөж албан тушаалаасаа огцорсон юм.
Д.Идэр