Нийслэлийн 373 жилийн өнөөдөр тохиож байна


Нийслэлийн 373 жилийн өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуурийг цэнгүүлэх ажиллагаа болно. Мөн энэ өдөр нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа Сүхбаатарын талбайд болох бол өнөөдөр 14:00 цагт “Тэргүүний өрх гэр”-ийг шагнах ажиллагаа “Хангарьд” ордны 14 давхарт болох юм. Түүнчлэн нийслэлийн ойд зориулсан “Хүүхдийн найрал дуу”-ны наадмыг зохиох юм байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)