

• Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас Төрийн ордны “А” танхимд эхэлнэ.
• “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд болно.
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Төрийн “В” танхимд болно.
• Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас Төрийн ордны “Г” танхимд эхэлнэ.
Б.Золбоо