зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэндийн үйлчилгээг шинэчлэх саналаа ойрын үед танилцуулахыг даалгав

2012-10-29
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг бямба гаригт Эрүүл мэндийн яаман дээр ажиллаж, салбарын шинэчлэлийн асуудлаар санал солилцон чиглэл өглөө.
эрүүл мэндЕрөнхий сайд Н.Алтанхуяг бямба гаригт Эрүүл мэндийн яаман дээр ажиллаж, салбарын шинэчлэлийн асуудлаар санал солилцон чиглэл өглөө. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ салбарын өмнө тулгамдаж буй асуудлаар Засгийн газрын тэргүүнд товч мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, эрүүл мэндийн санхүүжилт болон даатгалын тогтолцоо, оношилгоо эмчилгээний төвүүдийн технологийн чадамж, эмийн чанар аюулгүй байдлын баталгаа, сонирхлын зөрчил, албан бус төлбөр, авилга, хээл хахууль болон салбарын ажиллагсдын үйлчилгээний соёл, чадамж зэрэг зайлшгүй өөрчлөх шаардлагатай олон асуудал байгааг салбарын сайд нь онцолж, эдгээрийг шийдвэрлэх стратегийг боловсруулж байгаагаа дуулгасан.

Ерөнхий сайдын зүгээс “Танай салбараас иргэд чирэгдэлгүй үйлчилгээ, доголдолгүй оношилгоо, баталгаатай эм эмчилгээг л хүсдэг. Иргэн бүрийн хүсэлд нийцэх шуурхай, чанартай үйлчилгээг салбартаа хэрхэн нэвтрүүлэх талаархи саналуудыг тань сонсож, ярилцах гэж ирсэн юм” гээд хэд хэдэн чиглэлээр салбарын удирдлагууд, мэргэжилтнүүдтэй санал солилцлоо. Монголчуудын нас баралтын шалтгааны эхний тавд зүрх судас, хорт хавдар, осол гэмтэл, амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтний өвчлөл орж байгаа аж. Эдгээр өвчлөлтэй хийх тэмцэл хэрхэн явагдаж байгаа, цаашид юу хийх хэрэгтэйг  Ерөнхий сайд тодруулан асуулаа.  Засгийн газрын тэргүүний асуултад салбарынхан III эмнэлэг дээр төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр байгуулсан Зүрхний төв, мөн эмнэлэг дээр Мянганы сорилтын сангийн 39.1 сая ам.долларын хөрөнгө оруулалттай хэрэгжиж буй тоног төхөөрөмж шинэчлэлийн төслийн явцын талаар танилцуулсан юм. Эдгээрээс гадна эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй шатлал, тогтолцооны талаар шүүмжлэл яагаад их гардгийг, үүнийг хэрхэн өөрчлөх саналтай байгааг салбарын удирдлагуудаас тодруулсан. Үйлчилгээний стандартаар тооцвол нэг өвчтөнд эмч 15 минутаас багагүй хугацаа зарцуулж үзлэг оношилгоо хийх ёстой ч төвийн эмнэлгүүдэд үүсдэг ачааллаас үүдэн дээрх үйлчилгээг 5 минутын хугацаанд багтаан явуулдаг, аймаг болон дүүргийн нэгдсэн эмнэлэг ижил статустай ч чадамжийн хувьд ялгаатай байгаа гэх мэт асуудлыг салбарынхан тайлбарлалаа.

Ийнхүү эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд алхам тутамд тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар салбарынхны саналыг сонссоны эцэст Ерөнхий сайд Н.Алтанхуяг дараах хэдэн асуудлаар чиглэл өглөө.

эрүүл мэндийн төвХамгийн эхэнд эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хялбар, хүртээмжтэй, ялгаваргүй, чанартай хүргэхэд тогтолцооны хувьд зайлшгүй хийх өөрчлөлтийн саналаа танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгалаа. Энэ хүрээнд ялангуяа дүүрэг хороо, аймаг сум бүрт ажиллаж буй эмнэлгийг системчилж, засаг захиргааны нэгжийн хуваарилалтаар биш төрөлжсөн эмчилгээ үйлчилгээтэй болгох чиглэлээр хэрхэн зохион байгуулбал үр дүнтэй байхыг нарийн тооцоолсон санал санаачилгыг хүсч байгаагаа илэрхийлсэн. Хоёрдугаарт, санхүүжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог ямар зохион байгуулалтад оруулбал иргэдэд хүрэх үйлчилгээний чанар сайжирч, эмнэлэг төвтэй биш иргэн төвтэй үйлчилгээний стандартад шилжихийг та нар тооцоолж, саналаа танилцуул гэлээ. Одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарт улсын төсвийн санхүүжилт 76 хувь, эрүүл мэндийн даатгалаас орж ирэх санхүүжилт 21 хувь, бусад эх үүсвэрийн санхүүжилт 3 хувийг эзэлдэг. Мөн төлбөрт үйлчилгээ 40 хувьтай байна. Төлбөрт үйлчилгээний далд механизмыг ил тод, нээлттэй болгох шаардлага байгааг Ерөнхий сайд онцоллоо. Жишээлбэл, хагалгаа хийлгэсэн өвчтөн өмнө нь эмчээ цай хоолоор дайлж талархлаа илэрхийлдэг байсан бол одоо халаас руу нь мөнгө хийдэг жишиг бодитоор бий болчихсон. Төлбөрт үйлчилгээний ийм далд механизмыг ил тод болгож, эмч нарын дунд ур чадварын өрсөлдөөн үүсгэх, олон үйлчлүүлэгчтэй байх тусам илүү орлоготой ажиллах, орлогын данс тооцоо нь ил тод хийгддэг байх систем рүү шилжих арга замыг эрэлхийлээрэй гэж захилаа.

Гуравдугаарт, эмийн салбар манайд бизнес болчихоод байгааг хэрхэн өөрчлөх талаарх санал заавал боловсруулахыг хүслээ. “Үнийн хөөрөгдөл үүсгэдэг гол шалтгаан хомсдол үүсгэх байдгийг бид нүүрсний үнийн жишээнээс тод харсан. Иргэдийн өргөн хэрэглээний зарим чухал бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах алхмыг Шинэчлэлийн Засгийн газраас эхлүүллээ. Хамгийн эхэнд бид нүүрсний үнийг 200 мянгаас 80 мянган төгрөгт  буулгах арга хэмжээ авч байна. Ингэхдээ тухайн бизнесийн салбарынханд шаардлага тавьж нийлүүлэлтийг нэмэгдүүлсний зэрэгцээ иргэдэд хүрэх зам дахь шат дамжлагуудыг цөөлнө. Үүн шиг өөрчлөлтийг эмийн салбарт хиймээр байна. Иргэнд тарих эм тариа, даргад санал болгох эм тариа гэсэн зааг ялгаа бий болж, эмнэлэг, эмийн сангууд нь өвчтөнийг мөнгө гэж хардаг болсоныг өөрчлөх тодорхой саналуудаа дэвшүүлэхийг хүслээ.  Дөрөвдүгээрт, оношилгооны салбарт багцын буюу иж бүрэн оношилгооны тогтолцоо бүрдүүлэх, олон талд ажиллаж буй лабориториудыг үйл ажиллагааны чиглэлээр нь нэгтгэх арга замыг тодруулах чиглэл өгөв. Тухайлбал, аймгийн нэгдсэн эмнэлэг дээр байх оношилгооны төв ямар шаардлага хангасан байх ёстой, түүгээр хэчнээн хүн үйлчлүүлэх хүчин чадалтай байх, аль бүсэд ямар чиглэлийн нарийн мэргэжлийн оношилгооны төв илүү чухал шаардлагатай зэрэг тодорхой мэдээллүүд гарган танилцуулахыг үүрэг болгов. Тавдугаарт, эрүүл мэндийн үйлчилгээний салбарт нэвтрүүлэх мэдээллийн технологийн шинэчлэлийн тодорхой санал дэвшүүлэхийг даалгалаа. Шинэчлэлийн Засгийн газраас төрийн үйлчилгээг шуурхай чирэгдэлгүй, ил тод болгоход чиглэсэн ажлуудын 80 хувь нь мэдээллийн технологид суурилж явагдана. Иймд эрүүл мэндийн салбараас мэдээллийн нэгдсэн сүлжээнд хэрхэн холбогдож, ямар мэдээллүүдийг цахим болгох шаардлагатайг гаргаж өгөөрэй гэв. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид төрийн үйлчилгээний бүх шатанд илэрдэг хүнд суртал, чирэгдэл, доголдлыг нэн тэргүүнд арилгах, ингэхийн тулд шаардлагатай зөв механизм бүрдүүлэхийг зорьж байгаа. Бодлогын чанартай баримт бичгүүд бидэнд хангалттай байгаа ч түүнийг хэрэгжүүлэх зөв механизм бүх салбарт дутагдаж байна. Үүнийг эхлээд хамтдаа шинэчлэхийн төлөө ажиллацгаая. Танай салбарт эхний ээлжинд дээрх таван асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж чадвал үр дүн харагдана.” гэлээ. Түүнчлэн, өгсөн үүрэг чиглэлүүдээр тодорхой саналууд дэвшүүлэн 14 хоногийн дотор танилцуулахыг Засгийн газрын тэргүүн Эрүүл мэндийн яамны удирдлагуудад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    12 цаг 38 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    12 цаг 51 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    13 цаг 37 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 цаг 50 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    13 цаг 59 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 6 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    14 цаг 10 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    14 цаг 11 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    14 цаг 12 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    15 цаг 34 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    16 цаг 56 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    17 цаг 1 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    17 цаг 44 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 32 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    19 цаг 42 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 6 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    20 цаг 10 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 18 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 23 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 25 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК