
Өнөөдөр байгууллагуудын хүний нөөцийг бүрдүүлэх, их, дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах зорилготой “Төгсөгчдийн яармаг-2012” өдөрлөг болно. Өдөрлөгийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөлмөрийн бирж, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулах юм. Өдөрлөгийн үеэр ажил олгогчдоос ажлын байранд тавих шаардлагуудыг танилцуулах, шинэ мэдээлэл солилцох хэлэлцүүлэг өрнүүлэх болон ажлын байрны шаардлага хангасан тохиолдолд шууд зуучлах ажээ. “Төгсөгчдийн яармаг-2012” өдөрлөг ШУТИС-ийн шинэ өргөтгөлийн номын санд болох гэж байна.