Сая гаруй хэрэглэгчтэй “Мобиком” Монголд монополь гэдгийг олон зүйл баталж байдаг. Бизнесмэнүүд, улс төрчид, улс төрчдийн эхнэр гээд өөрийгөө элит гэж боддог хүн болгонд “Мобиком”-ын дугаар, тэр дундаа 9911-ээр эхэлсэн дугаар бий. Манай УИХ-ын гишүүд гэхэд 76-гаас 64 нь 9911-тэй дугаар барьдаг аж. Үлдсэн 12 гишүүний дөнгөж хоёр нь л “Юнител”-ийн хэрэглэгч бол арав нь мөн л “Мобиком”-ын дараа төлбөртөөр ажлаа амжуулдаг. “Скайтель” компанид хувь эзэмшдэг ерөнхий сайд асан Сү.Батболд гэхэд “Скайтель”-ийн дугаар биш харин өрсөлдөгч “Мобиком”-ын 99118779 гэсэн дугаар хэрэглэдэг байх юм. Харин дээр дурдсан “улаан”-аас ялгарсан “ногоон” дугаар барьдаг хоёр гишүүн нь З.Баянсэлэнгэ /88112016/, Л.Энх-Амгалан /88112318/ нар аж. Л.Энх-Амгалан бол “Юнитель” компаний толгой “MCS”-ийн ноёнтон. З.Баянсэлэнгийн хувьд яагаад ийм дугаартай вэ гэдэгт маш олон таамаг дэвшүүлж болох юм.
Манай 76 гишүүнээс хамгийн “саак” дугаар барьдаг гишүүнээр Өмнөговь аймгаас сонгогдсон “Ажнай” группийн эзэн Д.Бат-Эрдэнэ тодров. Тэрбээр 99115555 гэсэн ганган дугаартай. Мөн МАН-ын дарга Ө.Энхтүвшин 99113838 гэсэн азын дугаартай. За, тэгээд тэдний хойноос Б.Бат-Эрдэнэ /99119828/, Л.Болд /99103113/, Н.Номтойбаяр /99117077/, Ц.Нямдорж /99111150/, С.Одонтуяа /99116068/, Д.Тэрбишдагва /99114212/ гээд үнэтэй, чамин дугаартай гишүүдийн нэрс хөвөрч байна.
Харин энэ дунд орон нутгийн дугаар барьдаг хоёрхон гишүүн байдаг аж. Дарханаас сонгогдсон Сангийн сайд асан Д.Хаянхярваа 99372295, Сэлэнгэ аймгаас парламентад суусан Ж.Эрдэнэбат 99492003 гэсэн дугаараараа бусдаас ялгарч байна. Ийнхүү "нэр төрийн баталгаа" гэсэн имижтэй 9911-тэй "Мобиком"-ын дугаар Монголын парламентад үнэнхүү монополь эрхтэй байна. "Мобиком" нэг өдөр сүлжээгээ тасалвал манай гишүүд ажлаа хэрхэн хийх бол...

Т.Гэрэл





















































Сэтгэгдэл (9)