Засгийн газраас гэр хорооллын өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулах арга хэмжээ авч эхлээд байгаа билээ.
Засгийн газраас гэр хорооллын өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулах арга хэмжээ авч эхлээд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний үнэ дунджаар 225 мянган төгрөг, жижиглэнгийн худалдаанд 6-7 кг-ийн багтаамжтай жижиг тор нүүрс 1500-2000 төгрөгт хүрээд байна. Тэгвэл энэ ажлын үр дүнд 40 кг-аар савласан жижиглэнгийн нүүрсийг 3200 төгрөгөөр буюу 1 тн-ыг нь 80 мянган төгрөгөөр нийслэлийн айл өрхүүд авах юм.Харин иргэд хямд үнээр нүүрс авахын тулд банкинд дугаарлаж зогсох хэрэгтэй боллоо. Учир нь иргэд хэсгийн ахлагчдаа бүртгүүлэн, банкинд тушаасан мөнгөний баримтаа борлуулагчид өгөөд нүүрсээ авах юм. Мөн иргэд 3 хоногт 1 удаа 3200 төгрөгийн үнэтэй 40 кг -аар савалсан нүүрс авах боломжтой юм байна.
Д.Ундрах 24tsag.mn





















































Сэтгэгдэл (4)