
Уг бүртгэлд хамгийн сүүлд БНСУ-д гадаадын иргэний бүртгэлтэйгээр хууль ёсны дагуу оршин сууж байгаад зохих ёсоор эх орондоо ирсэн монгол хүнд хамаарах бөгөөд Монголд суугаа Элчин сайдын яаманд 2013 оны гуравдугаар сарын 31-нээс өмнө хандаж, бүртгэлээ хийлгэх ажээ. Тухайлбал, бусдын биеийн байцаалтыг ашиглаж Өмнөд Солонгост ажиллаж амьдарч байсан монгол иргэд олон байдаг. Өмнө нь ийм зөрчил гаргаж байгаад сүүлд өөрийнхөө бичиг баримтаар албан ёсоор зорчиж байсан иргэд хамгийн сүүлд ашигласан паспорт болон түүнээс өмнө бусдын биеийн байцаалтыг ашиглан Өмнөд Солонгост оршин сууж байсан үеийн гадаад паспорт хоёрын мэдээлэл тулган нягталж болох юм байна. Бүрдүүлэх бичиг баримтад хувийн мэдээлэл зөрж байгааг мэдэгдэх анкет,(ЭСЯ-ны анкет), Шинээр олгогдсон гадаад паспорт, Цахим үнэмлэх (төрсний гэрчилгээ)