
Канадын баруун эрэгт, “Бритиш Колумб” мужийн Принц Рупертийн ойролцоо өчигдөр орон нутгийн цагаар 22.30 цагийн үед 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Канадын баруун эрэгт, “Бритиш Колумб” мужийн Принц Рупертийн ойролцоо өчигдөр орон нутгийн цагаар 22.30 цагийн үед 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Манай цагаар өчигдөр өглөөний 08.30 цагийн үед газар хөдлөлт болсон байна. Номхон далайн шуурхай тасгийн ахлагчийн мэдээлж буйгаар “Газар хөдөлснөөс хойш 80 мянга гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. Хавайн арлууд, ОАХУ зэрэг газруудад цунами болох өндөр магадлалтай байна. Аюулгүй албаны ажилчид бүх хүчээ шавхан ажиллаж байна” хэмээжээ. Канадын зүгээс эрэг дагуу айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн бол гол аюул Хавайн арлуудад болох өндөр магадлалтайг анхааруулсан. Канадын Ванкувер хотод газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн талаар BBC агентлаг онцолсон. Канадын эргийн харуулын ажилчид Номхон далайн аюулгүй албатай хамтарч ажиллаж байгаа бөгөөд газар хөдлөлтөөс 125 мил буюу 200 гаруй километрийн зайд загасчид болон аялагчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Д.Ундрах 24tsag.mn