“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, хоёр шатны шүүхээс ял
сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч
генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн
хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа
О.Зоригт Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Гэхдээ дээд шүүхэд гомдол
гаргахдаа анхан шатны шүүхээр дамжуулдаг.

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, хоёр шатны шүүхээс ял сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Гэхдээ дээд шүүхэд гомдол гаргахдаа анхан шатны шүүхээр дамжуулдаг. Энэ дагуу тэд гомдлоо Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн байсан.
Харин Сүхбаатар дүүргийн шүүхээс тэдний гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна. Дээд шүүх гомдлыг хүлээж авснаас 30 хоногийн дотор хурлыг товлох аж. Тэгэхээр цагдаагийн экс дарга нарын хурал ирэх арванхоёрдугаар сарын эхээр товлогдох юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)