зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяр урвагчдыг онцолж, эрх баригчид эрх баригчдыг бут ниргэлээ

2012-10-29
0
ЖИРГЭХ
  457 Н.Энхбаярынхан цугласан Ард түмний их хуралдай дуулиан шуугиантай болж өнгөрөв. 2000 гаруй хүн цугласан энэ хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр ээлжит захиагаа илгээсэн нь тэдний сонирхлыг татсан болов уу.

457  Н.Энхбаярынхан цугласан Ард түмний их хуралдай дуулиан шуугиантай болж өнгөрөв. 2000 гаруй хүн цугласан энэ хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр ээлжит захиагаа илгээсэн нь тэдний сонирхлыг татсан болов уу. Н.Энхбаярыг суллах ёстой гэсэн шаардах бичиг хүртэл уншсан хурал дээр түүний “илгээлт” гэж нэрлэсэн захидлыг сонирхуулсан нь тэнд буй 2000 гаруй хүний цөсийг хөөргөж байв. Харин энэ удаа Н.Энхбаяр захидалдаа “урвагчдын” тухай тун нухацтайгаар онцолжээ.

   Түүний захидал “Монголын түүх урваж шарваагүй байсан цагт ялалтын босоо түүх байдаг” гэсэн айхавтар үгээр эхэлж “Ард түмнээсээ хэзээ ч битгий урваж шарва. Битгий холдож хөндийр. Нам эвслийнхээ үнэт үзэл баримтлалд, эрхэм зорилтоос нэг хурууны дайтай ч битгий урваж шарва” гэх зэргээр үргэлжлэв. Таах гэж ядах юмгүй тэрбээр анх УИХ-ын сонгуульд нэг эвсэл болж ирсэн МҮАН-ын нөхөддөө ийнхүү үгээ хэлэв.  Сонирхолтой нь “Шударга ёс” эвслийн хувьд тун их ач холбогдол өгч буй энэ хуралд МҮАН-ынхан ирсэнгүй. Н.Энхбаярыг хэлмэгдүүлээ гэх яриа нь улам суларсаар сүүлдээ бүр дуу нь ч гарахаа байсан Г.Уянга, Д.Батцогт нарын сүүдэр ч энд үзэгдсэнгүй. Орон нутгийн сонгуульд өрх тусгаарлах болсон МҮАН-ын дарга М.Энхсайхан ч алга.

   Н.Энхбаярын “Урваж шарваагүй эр зоригтнуудын бат бэх эв нэгдэл ялалтын үндэс, урваж шарвасан аймхайчуудын хуурамч эв нэгдэл ялагдлын үндэс мөн”, “Ард түмнээсээ бүү урвацгаа. Ард түмнийхээ эрх ашгаас бүү урвацгаа”, “...хүн, нам, эвсэл байгуулах нь хамаагүй. Хэлсэн амалсанаасаа буцсан бол ард түмнээсээ ноцтой урвасны нотолгоо” гэсэн үгс чухам л ердөө хэдхэн сарын өмнө ээлжит ийм нэгэн “хуралдай” дээр суудал зэрэгцэн суусан М.Энхсайхан нарт зориулсан гэлтэй. М.Энхсайхан төсөрхөн “Н.Энхбаярыг шүүх хурал нээлттэй болсон. Түүнийг хэлмэгдүүлсэн гэж би хэлж чадахгүй” хэмээх алдарт мэдэгдлээ хийснээс хойш МҮАН албан тушаалын квотод сэтгэл хангалуун бус байгаагаа ил тод илэрхийлсэн, Ц.Цолмон МАХН-д очиж элссэн, орон нутгийн сонгуульд МҮАН салж орох болсон зэрэг сонирхолтой үйл явдлууд шил даран өрнөсөн юм.

  Энэ бүхний хариу болгож МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр өнөөдөр эмнэлгийн орон дээрээс хамтрагч нараа “Аймхайчуудын хуурамч эв нэгдэл”, “эвсэл байгуулах нь хамаагүй, амласнаасаа буцсан бол урвасны нотолгоо” зэрэг аянга цахилгаан шиг үгс шидэлж байна.  Эвсэл болж сонгуульд оролцсон МҮАН-ыхан өөрийг нь суллуулах талаар хуруу ч хөдөлгөхөө больсонд бухидсан Н.Энхбаярын шүүмжлэл гэж энэ бүхэн уншигдахаас аргагүй. Харин Н.Энхбаярын илгээлт дэхь “Өөрөө, өөрсдөө ч жаргахын тулд албан тушаалд очсон хүмүүс байвал өнөөдөр ажлаа өгцгөө” гэсэн үг хэнд хаяглагдсаныг МАХН-ын цуглуулсан хуралдайн төлөөлөгчдийг эргэлзээнд оруулж орхив. Асуудлыг ийм өнцгөөс тавибал “Монголын төмөр зам”-д очсон М.Энхсайхан төдийгүй, Ч.Улаан сайд, Б.Тулга, Э.Эрдэнэжамъян, О.Чулуунбат зэрэг дэд сайд, Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар гээд эвслээс, тэр тусмаа МАХН-аас албан тушаалд авсан хүмүүс “өөрсдөө жаргах гэж” очсон уу гэдэг асуулт давхар тавигдах болно.

21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл ирсэн гэх “Шударга хуралдай”-н үндсэн илтгэлийг тавьсан МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва удирдагчийнхаа дэндүү хатуу үгтэй илгээлтийн зарим санаанд хариу тайлбар хийх гэж оролджээ. Дээр дурдсан “урвагчдын” тухай шүүмжлэлд тэрээр “Албан тушаал бидний амыг хаахгүй. Хэлмэгдүүллийн эсрэг хэлэг үгээ үдүүлэхгүй” гэж мэдэгдлээ.

  Н.Энхбаярын бас нэгэн эшлэлд хуралдайнхан алга ташин уухайлав. “Ардчиллыг ярьж гарч ирчихээд ардчиллаас урвах юм бол монголчуудын ярьдагаар “зэрлэгшсэн нохой чононоос илүү аюултай” гэж ярьдагтай адил хамгийн аюултай урвагчид болно гэжээ. Та бид ардчиллыг ярьж гарч ирэгчид биш” хэмээн засагт эвссэн АН-ынханд үг хаяж байх юм. “Шударга ёс” эвсэл бол АН-ын гол хамтрагч. Харин МАХН хуралдайнхаа индрээс хамтрагчаа мөн урвагчаар нь дуудаж эхэлжээ. Орон нутгийн сонгуульд сөрөг хүчний дүрээр урвагчдыг хайн илрүүлэх тактиктай МАХН-ыг оролцуулахаар Н.Энхбаяр шийдсэн бололтой. Н.Энхбаяраас урвагсдыг илрүүлэх далимд эрх баригчдыг шүүмжилнэ гэсэн үг. Сонгуулийн халуурал, сонирхолтой сэдвийг дахин Н.Энхбаяр дээр фокуслахаар тэд тооцжээ. Өнөөдөр засгийн эрх хамтран барьж байгаа субъектуудын нэг нь яаж ч харлаа гэсэн МАХН. МАХН бол эрх баригч мөнөөс мөн. Харин өнгөрсөн бямба гарагт “Аса” циркт цугласан эрх барилцаж буй хүчний төлөөлөгчдийн амнаас эрх баригчдыг хатуу ширүүнээр, заримдаа хараан зүхэж шүүмжилсэн үгс унаж байсан нь сонирхол татаж байна.

Орой 18 цаг өнгөрөхөд хурал даргалагчийн мэдэгдсэнээр хуралдайн төлөөлөгчдийн тал илүү нь таран одсон байсан ч тэд шаардлага, бүх нийтийн санал асуулгын агуулгыг батлаад албан ёсоор “Бүх ард түмний” 4 дэхь хуралдайг хаажээ.

Н.Энхбаяр “Урвагчдад эх орон байхгүй, тэдэнд ард түмэн байхгүй. Тэд албан тушаал, ашиг хонжооны төлөө л улайрна. Тэд албан тушаалгүй бол хэн ч биш болно” гэж чухам хэн хэнд хандаж хэлсэн бэ? Одоо албан тушаалгүй хэн ч биш болсон хүмүүсийн жагсаалтыг хэн тэргүүлж байгаа билээ?

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Дажкино (180.149.97.6)
    Taken 2 болон Мөстлөгийн Үе 4 Кинонуудыг Монгол хэлээр үзмээр байвал Дажкино.ком орж үзнэ үү,,
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • (80.217.41.89)
    salahgui l and geed baisan chin ,bie bieniigee bulj ehelj baih shiv dee
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • (108.246.210.103)
    ogtsorson hoinoo uhaaraad l genet eh oronch bolood tenegteed l hen ynemshih yum alban tushaal goridson urvaachidaar dyyrsen nam
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • zocnin (122.201.18.166)
    Enkhbayar eronhiilogchid hurdan edgehiig husie amjilt
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • (122.201.28.4)
    Мэдрэл муу гар.
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • (122.201.18.152)
    Зїгээр суухаар зїлгэж суу гэж Хєєрхий нэг иймэрхїї юм хийж санаа нь жаахан ч гэсэн худлаа ч гэсэн тайвширдаг байлгїй Ядахдаа єдєр хурдан єнгєрнє дєє Урваж шарвахын тухайд бол харин мань хїн єрєєлєєс байтугай єєрєєсєє аль эрт урвачихсан юм билээ
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • (183.81.169.21)
    Луйварчдын холбоо хэврэг байдаг хойно аргагүй дээ
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • (49.0.156.120)
    enhbayar dargiin hiisen gawiya ih shu ene hun shig lyiwarchid neg ch honog olsoj chadahgyi enhbayar dargaa buee sain bodoo omhii hujaa nariin eelj vdahgyi irne ter yed ta ineeh odor irne ta yalna tani shig eh oron ard tymen geh humuus howor boljee tanid jargah tsag irne itgej bna.
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • монгол (202.179.24.214)
    ЭНЭ БАЛАЙ ЮУ ЯРИАД ЭХЛЭВ ЭЭ. ӨӨРСДИЙНХ НЬ НАМ ӨӨРӨӨ ОЛИГГҮЙ УРВАГЧ БИЗ ДЭЭ. ОДОО МОНГОЛЧУУДЫГ ТАЛЦУУЛДАГ ЮМАА ХИЙЖ БАЙНА УУ 1 СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР ДАНДАА Л ХҮН ГҮТГЭЖ БАЙДАГ БИЗ ДЭЭ. ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ, ЛУЙВАРЧИН ГЭЭД Л. СЭТГЭЦИЙН ГАЖИГТАЙ МАЛ БАЙНА Л ДАА ЭНХБАЯР. ХОРСООД ҮХЛЭЭ ЭНЭ. ШОРОНД НЬ АВИАЧИАЧ. ЭМНЭЛЭГТ БАЙГАА ГЭЭ БИЗ ДЭЭ.
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • (202.170.68.162)
    galzuuchuudiin tsuglaralt. enhbayar nertei ih galzuugaa omooroh hodolgoon medrel muutnuud halaasnaas chini heden terbumaar ni idej bhad shutej l suuh ym daa
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • (203.194.115.79)
    Дэмжигчид сэтгэцийн өөрчлөлттэй болгосон гэж ориллоод бсан Энхбаяр хуралыг эмнэлэгээс удирдах юм Энхбаяр шоронд орсон гол нь биш өв залгамжилсан ерөнхийлөгчын засаглалд шуналтаад бгаа юм
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • (202.131.233.59)
    ЭНЭ НЭГ Л БИШЭЭ... ШАР ХАДНЫ СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ХЭД ХОНУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ӨӨРИЙГӨӨ ХЭН ГЭЖ БОДООО ВЭ ЧАМААР ДУТАХГҮЙГ НЭГ Л ОЙЛГОХГҮЙ,ТЭНЭГ ЮМАА. ҮХЭХ НЬ ГЭЭД Л УДВАЛ НЬ МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭД БАЙСАН, ЯАСАН. ОДОО БОЛОХООР Л УХААНТНЫ ДҮР ГАРГАЖ ГЭНЭ.... ЗАЙЛААЧЭЭ Н.ЭНХБАЯРААААААА.......
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • (27.123.213.52)
    ямарч намынхан хуралдвал дарга нь байхгүй бвал ер нь бидэнд ч эвгүй..тэгээд ч монголчууд ммаань нэгнийх нь бие нь муу бхад хэзээ ийм аймар мөс шиг болчоовэ..болхгүй штэ.даргыгаа аврахгүй.өөр яах билээ.
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • (182.160.20.14)
    АН-ынхан энхбаярыг аалз энэ тэрээ гэж доромжлоод унадаг. яг нарийн дээрээ хэн нь жинхэнэ олигархи аалзнууд вэ гэдгийг ард түмэн одоо ойлгодог болсон байна.
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • Zochin (203.194.115.103)
    MAHN iin huraldaid yahaaraa MYAN iihan ochih yostoi gej Ene hurliig haraad uneheer gutsan shuu, ter huraliin sedev gantshan Enkhbayar baisan shuudee, iim huuchirsan,hotsrogdson humuus uymuu Esvel bugd aisan,daranguilald avtsan humuusuu Uneher gutamshig,Terbishdagviin iltgel geech ni bur alialagch salbadain iltgel baillaa,odoo ene sedevee bolij ajilaaa hiimeer uymdaa,esvel MAHN zasgaas garah heregtei, Enkhbayraiig ni baih yostoi gazar ni yavuulaachee,emnelegt hevtej jargaad eh oron ard tumnee hagalan butargaj suudag adgiin *** uymaaa, iiml bolhoor hun bur tuunees zugtdag ni zuv uym bnaa,oodgui shaariig shorond yavuul, busad hergiig ni ulruulh yaliig ni nemeh heregteiger buleeree uivarchid shuu
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • MONGOL ULS (112.219.189.21)
    TVVXENDEE XAR TOLBONUUD IXTEI BAIX NEE.JISHEE NI ENE XVN. XEDEN JILIN DARAA L ENE UUXAILAAD BAIGAA XVMVVS VNENIIG OILGONO DOO.TSAG XUGATSAA XARUULNA. XUWIIN SHUNALTAI MUUXAI XVN N.ENXBAYAR.
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • (27.123.213.52)
    өмгөөлөгч нарангэрэл гуай үнэхээр чин сэтгэлтэй.тэр гал.ус таасан ч үнэний төлөө тууштай бсан..түүний үг.өгүүлбэр болгоныг ард түмэн бид амьсгаа даран чагнж.сонсож бас бахархаж блаа.
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
    • chi l amisgaa daran huleej bsan baih bi lav tuvshinbayariigaa avarag avaasai geed l suuj bailaa
      2012 оны 10 сарын 29
  • (27.123.213.52)
    энхбаяр дарга маш их үйлс бүтээсэн.түүнтэй эгнэх мэдлэгтэй.чадвартай.оюунлаг хүн цөөхөн..монгол цэргүүдийг гадаадад энхийг сахиулахд явуулж эхэлүүлсэн ачтай хүн.
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • шоогоо (202.179.8.90)
    энэ аалз улстөрчийн хувьд үхдэл болоод түүхийн хог дээр хаягдсанаа ухаарахгүй л байгаамуу
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • (202.179.11.94)
    nambartan vhej dald oroh heregtei
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • (27.123.213.52)
    enhbayar darga cagaatgah estoi nen darui
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • (27.123.213.52)
    баасанхүү .эрдэнэжамьяан.тэрбишдавга.тулгаа..... та нар ямар хувирашгүй.дайчин бнаа.гал цогтой..
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
    • ХҮН
      ХА ХА ХА ХА ХА ХА ХА
      2012 оны 10 сарын 29
  • (27.123.213.52)
    уянгад их итгэж бсан.ер харагдсангүй.та яааж хуралдайд ирж чадахгүй сууж чадажийнаа..
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • (27.123.213.52)
    эрдэнэ.жамьян.баасанхүү.тулга.эрдэнэтуул.нар тэмцэгч..тэд цаашдаа ч тэмцэнэ..эд бүгд ард түмэн бидэнд таалагддаг.бид эдгээр хүмүүсийг цаашдаа дэмжинэ..бидний дуу хоолой.баасанхүүд баярлалаа.эрдэнэ.жамьянд баяралаа.ялангуяа та 2 бол ардын элч..үнэний дуу хоолой..ийм хүмүүс өшөө ч дээшээ төрд хэрэгтэй.санал асуулгыг орон нутагт ирсэнүү.энгийн ажилчид бид асуулганд хариулмаар бна.гэтэл одоо болтол орон нутагт таг чиг..албан газруудаар асуумжаа аваад хүчтэй явмаар юм
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    12 цаг 50 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    13 цаг 2 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    13 цаг 49 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    14 цаг 2 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    14 цаг 10 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 18 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    14 цаг 22 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    14 цаг 23 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    14 цаг 24 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    15 цаг 46 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    17 цаг 8 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    17 цаг 12 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    17 цаг 56 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 44 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    19 цаг 54 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 18 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    20 цаг 22 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 30 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 35 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 37 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК