Улсын Дээд шүүхээс Монгол Улсад шүүх байгуулагдсаны 101 жилийн ой,
Улсын Дээд шүүх байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан “Шүүхийн
спортын их наадам”-ыг 2012 оны 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд
амжилттай зохион байгууллаа.
Улсын Дээд шүүхээс Монгол Улсад шүүх байгуулагдсаны 101 жилийн ой, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан “Шүүхийн спортын их наадам”-ыг 2012 оны 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болсон уг тэмцээнд нийслэл, дүүргүүд, орон нутгийн шүүхүүдийн нийт 17 баг тамирчид сагсан болон гар бөмбөг, ширээний теннис, боулинг, хийн буудлага, билльярд, дартс, шатар, даам, олс таталт зэрэг нийт 10 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Нийслэлийн шүүх тэргүүлж, алтан медаль, цом, өргөмжлөлийн эзэн болжээ.
Тэмцээний хоёрдугаар байрт Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн шүүхийн баг тамирчид тус тус шалгарсан байна. Харин Улсын Дээд шүүхийн баг тамирчид боулинг, гар бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд тус тус алтан медаль, сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль, ганцаарчилсан тэмцээнд ширээний теннисний эрэгтэйчүүдийн төрөлд Улсын Дээд шүүхийн шүүгчийн туслах Т.Жавхлантөгс алтан медаль, хийн буудлагын төрөлд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг мөнгөн медаль тус тус хүртэж, багийн дүнгээр тавдугаар байр эзэлжээ.
Шүүхийн шүүгч, ажилтнуудын хөдөлгөөний идэвхийг сайжруулах, биеийн тамир спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэх, бие бялдар оюун санааг хөгжүүлэх, эрүүл мэнд, ажлын эрч хүч, багаар ажиллах, хамт олонч сэтгэхүйг хөгжүүлэх, нөхөрсөг байдлыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг тэмцээн зорилгоо амжилттай биелүүлсэн гэж тэмцээнийг зохион байгуулагчид болон оролцогчид дүгнэсэн байна.
Мөн тэмцээний үеэр Улсын Дээд шүүхийн шүүгч Т.Уранцэцэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа, Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн, нарыг “Спортын алдар” тэмдгээр шагнасныг гардуулжээ.