Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өнгөрсөн хоногт 1841 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1460, гэмт хэргийн шинжтэй 95 дуудлага ирсэн байна. Гомдол мэдээллээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93, хүүхэд хүчирхийллийн 80, хүний биед халдах 79, эрүүлжүүлсэн 103, хулгайлах гэмт хэрэг 22 гарчээ.