Нэгэн иргэн сошиал орчинд нэгэн зургийг нийтэлжээ. Уг зурагт нөөцийн мах нэрийн дор худалдаж авсан хонины гулууз махны цээж хэсэгт ус хийж хөлдөөсөн буюу жинг нь хөлдөөсөн байв.
Уг зургийг харсан олон нийтийн сэтгэгдэл тийм ч таатай биш буй. Тухайлбал TV9 телевизийн "Монгол коммент" нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг "Нөөцийн маханд ус хөлдөөж, жинг нь хуурамчаар нэмэгдүүлсэн байдал. Хэдүүлээ амьдрах гэж ч хөглөж байна дөө" хэмээжээ.
Нөөцийн махыг нийслэл хот даяар нийт 430 гаруй цэгээр дамжуулан хэсэгчилсэн болон гулууз хэлбэрээр худалдаалан борлуулж байгаа билээ. Иймд иргэд та бүхнийг энэ мэтчилэн залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Л.Сайнаа