Иргэн Н.Дорждагва түгжрэлийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Түгжрэлийг богино хугацаанд, маш бага зардлаар арилгах боломж бий. Хоёрдугаар сард хэвлэлийн хурал хийсэн. Гэсэн ч Хотын дарга, Түгжрэл хариуцсан сайд нар миний санааг түгжрэлийг бууруулах ажилд тусгахгүй байгаа юм. Тэд түгжрэл бууруулах талаар оновчгүй зүйлс ярьсаар байна.
Түгжрэлээс болж бид маш их хохирч байна.
Эдийн засаг сэргэж байгаа ч бидний амьдралд өөрчлөлт гарахгүй байна. Иргэдийн эдийн засаг сэргээд эхэлвэл түгжрэл нам зогсох гээд байна. Хохирол нь маш их гарах гээд байна. Тймээс та бүхэнд нэг уулзвараас жишээ аваад өөрийн санааг танилцуулах гэсэн юм" гэв.
Сэтгэгдэл (1)