Олон улсын хамтарсан экспедиц Тоодог шувууны тоо толгойг тогтоох, шувууны тархац нутгийн судалгааг хийж гүйцэтгэжээ. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын дархан цаазат газрын захиргаа, Монголын шувуу хамгаалах төв, Франц улсын шувуу судлаачдын хамтарсан баг ажиллажээ. Энэхүү судалгааны ажлын хүрээнд тавдугаар сарын 12-25-ны хооронд Увс нуурын дархан цаазат газрын Торхилог хэсэгт 100 гаруй, Тэсийн голын нөөц газрын Нарийны хөдөөд 50 гаруй хонин тоодог шувуу бүртгэгджээ. Мөн хоёр хонин тоодог шувуунд мэдээлэл дамжуулагч зүүж, шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, судалж байгааг БОАЖ-ын яамнаас мэдээллээ.