310 кг байгалийн чулууг улсын хилээр гаргах гэж байсныг илрүүлсэн байна. Тухайлбал, Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр энэ сарын 18-ны өдөр иргэн Д.Б 140 кг байгалийн чулуу, жолооч Б.Б 170.6 кг байгалийн чулууг автомашинаа нуувч болгон ашиглан хууль бусаар гаргах гэж байжээ. Замын-Үүд дэх гаалийн газар он гарснаас хойш байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 48 үйлдлийг илрүүлжээ.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар