Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Хөгжлийн банк", "Нүүрс"-ний гэх тодотголтой хэрэг шүүхэд шилжиж ирсэн эсэх талаар мэдээлэл өглөө.
"Хөгжлийн банкны гэх хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдсон. Шүүх хурал ажлын 31 дэх өдрөө үргэлжилж байна. Тус шүүх хурал 215 оролцогчтой учраас Улаанбаатар театрын зааланд явагдаж байгаа. Шүүх хурал 9 үе шаттай явагдахаас 4 дүгээр үе шат дээрээ явж байна. Одоогийн байдлаар 506 хавтаст хэргээс бичгийн нотлох баримт шинжлэн судлах үйл ажиллагаа 85 хувьтай байна. Үүний дараа эд мөрийн баримтыг шинжлэн судална гэх зэргээр үргэжилнэ. Тухайн холбогдогч этгээдүүд хэр их ярихаас шалтгаалах учраас хэдий хугаацаанд явагдахыг хэлж мэдэхгүй байна. 13 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглагчаар оролцохоор бүртгүүлсэн. Эрх нь нээлттэй хэвээр байгаа" гэв.