Зургаадугаар сарын 1-нд 08.00-20.00 цаг хүртэл дараах таван байршилд зам хаана. Тухайлбал,
- Монголын хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэний гудамж)
- Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауэрын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
- Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
- Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
- “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж) зам хаана.
Мөн Хүүхэд хамгааллын баг найман байршилд ажиллаж, хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвчийг тараана. Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх аж.