Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлгийн цогцолбор барилгын ажил өнөөдөр эхэллээ. Нэгдүгээр хорооллын арын дэнжид байрлах 43 дугаар хороо нь НИТХ-ын 2019 онд 31 дүгээр хорооноос тусгаарлагдан, 1500 гаруй өрх, 6000 гаруй иргэнд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг аж.
Хэдийгээр хорооны үйлчилгээ иргэдэд ойртсон боловч, түрээсийн байранд, стандартын бус орчинд төрийн үйлчилгээг үзүүлэхэд хүндрэлтэй байсан байна. Тус цогцолбор байрыг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр ашиглалтад оруулахаар “Алтай шар говь” ХХК ажилдаа оржээ.